Posts

Найз минь дээ...

Image
Сайн уу чи минь хаана явна даа... надтай нүүр тулж уулзах, зовлонгоо ярилцаж, гунигаа хуваалцах зав чамд алга явна уу? Би чамайг санаад байна... уулзахад заавал мөнгөтэй байх хэрэгтэй гэж үү? зүгээр л чи сэтгэл гаргаад ирэхэд болно шүү дээ...би чиний хувцаснаас, сурсан зүйлээс, хийж буй ажлаас ер ичихгүй шүү дээ... чи тэрийг мэддэггүй гэж үү??? утсаа авахгүй, мессеж бичихгүй...би тэнд явна шүү найзаа гээд сураг гаргахгүй хүнийг би яагаад хамгийн сайн найз минь гэж боддог юм болоо??? чи надад хэзээ ч хариулахгүй байх л даа...магадгүй хариулах зав чамд олдохгүй байх... Надаас илүү амьдрал таньж, хар бор бүх ажлыг хийж үзэж энэ бүхнээ зөвхөн эгч дүү хоёрынхоо сайн сайхны төлөө гэдгийг чинь бүрэн мэддэг ч гэлээ найз минь чи тэр хоёроо насан туршдаа дагаж, туслаж дэмжиж явахгүй шүү дээ найз минь... Яагаад 2 өөр замаар явж байж нэг л гарам дээр таарах энэ хувь тавиланг найз минь чи мэддэг ч болоосой... миний сургуульд сурсан чиний сураагүй хоёроор энэ хорвоо хэмжигдэхгүй шүү дээ...анги...

Та Эрдэнэс Тавантолгойн хувьцаа эзэмшиж байгаагаа мэдмээр байна уу

"Монгол Улсын Засгийн Газраас 2011 оны 3 дугаар сарын 31-ний өдөр “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн нийт хувьцааны 10 хувийг Монгол улсын бүх иргэдэд эзэмшүүлэхээр түүхэн шийдвэр гаргасан билээ. Тэгвэл өнөөдөр “Үнэт Цаасны Төлбөр Тооцоо Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ХХК нь Монгол улсын иргэн бүрийн нэр дээр “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн 536 ширхэг хувьцааг эзэмшиж буйг баталгаажуулан Үнэт цаасны бүртгэлийн ажлыг хийж дуусгалаа. Иймээс иргэд Та бүхэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч болсноо htpp://registration.schcd.mn гэсэн цахим хаягаар орж, өөрийн регистрийн дугаарыг шивж оруулан шалгах боломжтой боллоо." Ийм хэрэгтэй мэдээлэл уншив. Регистрийн дугаараа хийж шалгасан чинь аргагүй хөөрхий минь гарч байна аа... Та 536ш хувьцааны эзэн эн тэр гээд...Харин ямар нэг брокер дилерийн газар данстай байх хэрэгтэй гэнэ. Ойрын хугацаанд данс нээлгэдэг хэрэг... Та ч бас дансаа нээлгэсэн үү?

Би ч гэсэн жаргамаар л байна ш дээ...

Image
Нэгэн үдшийг найзуудтайгаа жүжиг үзэж өнгөрөөв. Нууц амрагтай, эхнэр нөхрөө араар нь тавьдаг хүмүүс үзвэл илүү хүрэх юм шиг санагдав... Ёстой сайн жүжиглэдэг юм билээ драмын жүжигчид... Хааяа хааяа амьдарч буй хайрцагнаасаа, нэгэн хэвийн амьдралаасаа гарах хэрэгтэйг ийшээ тийшээ явж нүд үзэж, хүн таних ёстойг ухааруулав...

Хуучны чимэглэл дурсамж сэргээв бас шинэ санамж...

Image
Энэ чимэглэл цаанаа л нэг гоё...дурсамж бүрийг минь урин дуудах шиг... twitter-ээр хэсэж яваад олов. Шинэ жил дөхөөд ирэхээр л аав ээжийгээ ёолкоо засая гээд гуйдагсан. Жил бүр л энэ жил засахгүй гэдэг ч зассаар л байдагсан. Ёолкны модоо муу, салж унах гэж буй моралын элэгдэлд орсон аргагүй аргагүй гэсэн мөртөө л жилээс жилд хуучин гэгдэх эдгээр чимэглэлүүдийг өрөөд л засна. Айлын гацуур модыг харах бүртээ гоёд нь атаархдаг ч гэрийнхээ аавын эгчийнхээс уламжлагдан ирсэн тэр гацууртай хачин их хайртай байж дээ... Мөн эдгээр чимэглэлүүд минь... Дүүтэй болсноос хойш үгүй мөн олон чимэглэлүүдээ хагалуулж, дандаа хэрэлдэж, зодолдоно. Айлын бага нь л дийлэх юм хойно доо... Би л сүүлд нь хамгийн буруутан болно шүү дээ... Гацуурныхаа өмнө зогсож зургаа авахуулж байгаагүйгээ бодохоор харамсалтай ч гэлээ тэгэх боломжгүй байсан юм шигээ... Аав ээж минь их хуучинсаг үзэлтэйн дээр маш их хайртайн мөртлөө хайраа илэрхийлж гаргадаггүй хүмүүс юм уу даа... хэзээ ч тэврээд үнсээд эрх...

Мөнгөөр гарсан л бол бүртгэх зарчим... гээч

Image
Мэдэхгүй ээ, манай ерөнхий нябо мөнгөөр гаргасан зардал нэг бүрээ хянах гээд дайрчих юм. Хянах нь зөв ч бас, амьдралтай, хэмжиж болохгүй зүйл байна шүү дээ гэдгийг олон жил нябо хийсэн туршлагаараа яагаад хэмжиж дүгнэж болохгүй байгаа юм болоо? Эсвэл бүх зүйлийг хэмжиж болох юм гэж үү? мэдэхгүй мэдэхгүй... ингэж хүмүүсийг эвгүй байдалд оруулах гэж... ийм болохоор л магадгүй нябо нар муухай ааштай, их зантай, биеэ тоосон аашгүй гэх үгнүүд дэлгэрч хүмүүсийн бодолд тэр мэргэжлийг үгүйсгэсэн, далдуур муулсан үзэгдэл нийгэмд түгсэн байх... тийм үү... миний мэргэжилээ гэж...

Хошигнол

Fri-end- Girlfri-end- Boyfri-end- Everything has an -END- Except for Fam-ily- Because They will always be there to say -ily- (I Love You) to you сая нүүрном дээр хүн бичсэн байхаар нь хуулчлаа... кккк ... хөөрхөн хошигнол байна гээч... мартахгүйн тулд хадгалчихая...

Энэ 7 хоног... хийгээд бодрол...

Image
Хаха ямар их сандрал тэвдэл, ямар нэгэн ажлаар бөмбөгдүүлсэн 7 хоног эхлэсэн тэр чигээрээ үргэлжилж дуусах бололтой шүү... кккк Блог руугаа орж ирэх ч завгүй мөн зовлон жаргалаа хуваалцах ч завгүй байлаа. Миний ажлын онцлог чинь угаасаа ком ширтэх шүү дээ уг нь... удахгүй хараа муутай болох байх шүү муу дээрээ... Мөн түрүү 7 хоног ажлаас гарах гэж үзэв барсангүй ээ хө... Энд миний байх газар биш юм шиг санагдаад мөн гэрээсээ хол яасан ч хэцүү юм бэ дээ гэрээ санаад... мөн өөртөө миний амьдрал тэнд байгаа гэж итгүүлчихсэний дээр ээждээ санаа зовсноос л болсон хэрэг байх даа үгүй мөн яасан сайхан зөрүүдлэв ээ... одоо ч энэ газартаа ямар ч байсан жил болох байх шүү... Мөн энэ болон өнгөрсөн 7 хоногийн сонин нь kindle захиалсан одоо ном уншаад л байж дээ... хурдан ирээсэй... хүлээж байна шүү... Мөн хүмүүсийн характерийг аймаар ажиглаад байх юм. Яагаад тэр юм болоо? Хүмүүс тэр тусмаа ажил дээр гарсан архаг гарууд чинь юм л ярьвал аль болох 2-р сувгийн зүйл ярьж тийшээ хандуулчихдаг болчи...