БНСУ зориод баригдаад ирсэн байдаг юм. Ай амьдралаа гэж...жилийн ой дээрээ нууцаа дэлгэв шүү

 Ажлаасаа гарахаар шийдээд бас жилийн мульти виз авчихсан хүн чинь газар үзэе галуу шувууны мах идье гээд со ниссэн ч 11 хоноод баригдаад ирсэн байдаг юм. Тэгээд дараа нь юу ч болоо аж дээ гээд бүүр торгууль болох 2 сая вон төлөөд ирсэн гээ. Над шиг төлөөд ирдэг хүн байдаг болов уу. Со-с япон аялах төлөвлөгөөтэй японы визээ аваад явсан хүн чинь нээх мөнгө олох гэсэн хүн өрөнд ороод басхүү монгол буцаж ирээд япон явсан байдаг юмаа. Уг нь анхны төлөвлөгөө ажлаад сар болоод япон 7 хоног аялаад буцаад со нисээд дахин ажиллаад азийн орноор ийнхүү ирэн очсоор 1 жил болоод бас хараагаа тэглүүлээд монголдоо ирэх байсан юм. Тэгсэн энэ жилийн хугацаанд ирснээсээ хойш 2дох ажлаа солиод эхний ажил ч яахав түр хугацааны гэрээтэй орсон юм. Богино хугацааны 2 шоу, бас төсөлд туслах. Энэ 3 ажлын ард гараад санхүүжилтээ ч аваад 2 шоугаа ч эцэслээд ажлынхаа охины эгч, өөрт нь японы визний материал ч бүрдүүлээд аялуулсан байдаг юм. Хэрвээ зүгээр баригдаад ирээгүй бол угаасаа со руу явах боломж гарах байсан юм билээ. Би гэж яарсан, давчидсан хүн яараад явсан ч сайхан сайхан хүмүүстэй учирсаан хө. Гандан буурахгүй дахиад 3 сард солонгосын элчин лүү материал бүрдүүлээд өгсөн ч ай сайхан татгалзал авсан шүү. 


Нээрээ яагаад торгууль төлсөн гэж үү. Дахиад өвчин хууч, хурал зөвлөгөөн зөндөө ажлаар ирэх боломж гарах юм билүү гээд. Уг нь төлөхгүй ирээд дахин Азийн нэг орноор аялсан бол сайхан л байсан юм. Зөө зөө яахав. 


Баригдаад солонгосын 1 хотын иммэгрэшнд 4 хоноод дахиад хуасан гэсэн сөүлийн ойролцоо том газар 2 хоноод ачигдаад ирсэн. Хуасанд баахан вьетнам, тайландуудтай. Тайланд покер сурсан ч одоо мартчихжээ. Аягүй сонирхолтой л байсан. Хамар дарахыг зааж өгсөн. Байсгээд л хамар дарая гээд тэнд хийх юмгүй хүн чинь тоглоод л байсан. Учир нь өглөө 7 гээд босгоод ор хураалгаад заавал сандал ширээндээ суу гэдэг, дахиад хэвтүүлдэггүй харгалзагч нар нь. Ээлжлээд эвдэрхий утсаараа ороогоод картаа хийгээд ярьцгаана. Ийм л маягаар хоног өдөр өнгөрөөд ирсэн дээ. Бүгд нэг ижил хувцас, адяалаар нөмөрцгөөнө. Менежер гээд томилогдсон хүнтэйгээ ярилцаж билетээ нааш цааш нисэх өдрөө хуваарилна. Би со нисэхдээ ирэх буцах билет кореан айрт захиалсан байсан тулдаа хурдан ирсэн. Үгүй бол удаад л байлгаад л байдаг юм билээ. Мөн самуним минь ирээд уучлаарай гээд уйлаад л байсан. 10 хоног л ажилласан хүн шүү дээ буфе ресторанд нь. Өөрсдөө 6 сая воноор торгуулсан гэсэн. Дахиад хүн ажиллуулж байгаад баригдвал 2-3 жилийн хорих ялтай гэсэн. Тийм учраас ресторанаа өөр хүн рүү шилжүүлээд ажилтан олж ажиллуулна гээд гандан буурахгүй яриад байсан даа. Какаог нь авсан тул жил англиар чаталсан. Хүү нь канадад сурдаг болохоор жоохон англи хэлтэй. Бид 2 ойлголцоод л байдаг юм. Дараа со явах боломж олдвол уулзанаа, амьдрал урт юм хойно доо...

Нээрээ япон руу өөрөө визээ бүрдүүлэе гэвэл ийм аяллын төлөвлөгөө бичсэн, хэрэгтэй нь ашиглаарай. Аая лаг намайг хүн олж уншдаг юм шиг биччихлээ байна.

Би тэгээд ирээд гандан буурахгүй австрали руу аяллын виз өгөөд бас америкийн визний ярилцлаганд ороод унасан байдаг юмаа. Дөрвөн л найз минь мэдэж байгаа. Бусдад дэлгээгүй ээ. Дан бүтэлгүйтэлээ яриад байгаамшиг санаа зовоодоо. ҮЦХ гарч зөндөө сүү өргөсөөн, гэхдээ одоо бодоод байхад энд байж их юм үзэх ёстой байсан юм шиг байна өө... 



Comments

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ