Сүүлийн 4 сарын сонин сайхан...

 Ай амьдралаа гэж...

Дэндүү завгүй 4 сар харван өнгөрчээ.

Шинэ ажилл ороод бас эрт илрүүлэгтээ орсноор дараа дараагийн олон олон асуудал гэх үү шийдэж давах олон сорилт намайг хүлээж байлаа.

Миом, уйланхай, ургацаг гэсэн эрүүл мэндийн асуудал намайг тойров. Одоогоороо хагалгаандаа орж чадаагүй л гүйнэ. Маш сайн эмчтэй учран золгож өөрийнхөө талаар эмэгтэйчүүд дээр ямар их асуудал байдгийг мэдэв. 5, 6 эмнэлэг тойрсоон хө. Ил ярьдаггүй ч байдаг асуудлуудын тухай эргэн тойрныхноосоо мэдээлэл авав. 

Бас хуучин ажлынхан намайг ийм асуудалтай болсныг дуулаад мөнгө цуглуулж хүртэл өгсөн. Хайр юмаа. Эдгэчихээд удахгүй очноо.

Шинэ ажлын эргэн тойронд ороод удаагүй нэгэн зэрэг олон хийх зүйлтэйг мэдэв. Басхүү цагтаа цалингаа авах нь ямар олон асуудлыг дардгийг басхүү багахан нэмэгдэлт нь ахуй амьдралыг өөдөн татахыг сүүлийн 4 сар жаахан мэдрээд л байж байна. Гаалийн шалгалт гээд 2 хяналтын байцаагчтай 3 долоо хоног зууралдав.

Шинэ захирлынхаа ажлын арга, ухаанаас суралцах гээд хичээж л байна. Илүү цаг, хоолны мөнгө авахгүй өмнөх газрууддаа ямар их шүүсээ шахуулаав дээ. Өөрийнхөө үнэлэмжийг хувь хүн өөрөө л тогтоох аж. Суралцсаар л явна даа. Ойрын 6 жил илүү цаг бодож өгдөг байгууллагад ажиллаагүй юм байна. Ийм л тасарсан хөдөлмөрийн мөлжлөгт ажиллаж байсан байна гэдгээ мэдэрч байна даа. Ээжийн найзын хүүхдүүдтэй харьцуулагдаж байсан бол одоо найзуудынхаа өр амьдрал, цалинтай харьцуулагдаж дээш чангаагдаж амьдардаг насанд нэгэнт хүрчихдэг юм байхдаа гээд өөрөөрөө гайхах. Ай амьдралаа гэж...

Хуучин ажлынхаа эгчийг ажилд авсан биш гомдож туниад "том болоогүйгээ" мэдрүүлээд төвөг юмаа. Амьдралын зам урт юм даа. 10 жилийн өмнө хамт ажиллаж байсан юмсан. Энэ 10 жилд энэ хүн огт өөрчлөгдөөгүйг харах бас гунигтай юм.

Цаг хугацаа ч хурданг. Энэ 10 жилийн хугацаанд би тэр эгчээсээ эгч шиг санагдсан. Чи ном их уншдаг болохоороо хэрүүлч юмаа гээд тоглосон үг нь хүртэл хатуудсан ч наргианы 80 хувь тэр хүний намайг бас хэлж байгааг анзаарч, ойлгож басхүү би ийм өөрчлөгдсөн гэж үү гээд л бас орой ирээд өдрийн зүйлээ бодноо...

Өөрийн нэр дээрх 2 компани дээр тусгай зөвшөөрөлтэй болгож хүнд шилжүүлж үзлээ. Hustle хийнэ гэдэг нь энэ юм байхдаа... Одоо санаа зовох юм амжилттай хагалгаагаа даваад эрүүл саруул болох...

Хүн олон хүсэлтэй байгаад эрүүл мэнд нь доройтохоор ганцхан эрүүл мэнд л болохсон гэх ганцхан хүсэлтэй болдог гэж үнэн юмаа...


Comments

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ