Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов... буюу ажлаасаа гарсан нь


3 сард би ажлаас гарах өргөдлөө өгсөн ч хариу өгсөнгүй. Бас хүн чанар зулгаагаад хүлээв. 7 сарын ээлжит төрийн сангуудад өгөх зүйлээ ч өгөв. Ингээд л ажил руу нэг ч алхам зүглэхээс бүүр халгаад урам зориг ч алга. Очсонгүй. Усны гутал, углааш 2 маань үлдсэн болохоор ирж авна гэж хүлээсэн бололтой. Очсонгүй ээ. Одоогоороо аваагүй байна. Хэзээ ч цагтаа цалингаа өгөхгүй мөртөө өөрсдөө хувийн амьдралаа дажгүй авч яваад охиныхоо 100-200 сая төлбөрийг төвөггүй шийдээд өгчихсөнд бас ялгаатай харьцдагт, "үхүүлэхгүй бас амьдруулахгүй" гэдэг шиг өгсөний төрхтэй өгдөггүй цалингаас болсон юм болов уу? Хүн чанар зулгаан 4 жил цалингаа хэзээ ч цагтаа бас бүрэн авахгүй 8,9 саяын үлдэгдэлтэй удаан яваад л байхаар за авахаараа гээд эсвэл үнийн өсөлт үү үнэхээр өрний тойрогт орчдог юм билээ. Залуу хүүхдүүдэд хэлэхэд над шиг л битгий ийм тэнэг байдалд ороорой. Би ганцаараа цалин авахгүй байгаа биш бүгдээрээ адилхан байна гэж бодсоноос ийм байдалд орчихсон. Гүн балчиг өрний тойрогт, толгой гар татвагнан үлдчихээд сорогдохгүйн тулд гялс сар сардаа хүн амьтны гэрээт ажлуудыг хийж өгөөд мөнгө аваад шигдэхээсээ өмнө тийчлэн тогтож байгаа юм шиг л . Сар сар ямар хурдан болно гээч... Үүнийг өртэй хүн илүү мэдэрдэг байх...7 сард угаасаа надад үргэлж шийдвэр гаргасан үеүд тохиолддог. Би японы виз гэнэт л мэдүүлмээр санагдаад наадмын амралтаар тийчлэн бодон хэвтэхдээ мэдүүлсэн. Үүний дараа дахин өөртөө, найздаа, эгчдээ, ажлынхаа дүүдээ болон эгчид нь виза мэдүүлээд гарсан байдаг юм. Эгээтэй л японы виз зуучлана, материал бүрдүүлнэ гэж нэмэлт орлогын эх үүсвэртэй болдог юм уу? гэж бодож байтал солонгосын виза шиг зуучлалын төвөөр дамжуулдаг болчихсон. Энд нээрээ японы визнийхээ аяллын төлөвлөгөөг хуваалцая. Их хэцүү гэж санаад байдаг байсан. Дажгүй юм билээ.




Comments

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ