Тодорхойгүй хүмүүсээс л зайлсхийж явдаг даа...

 Ээжийн дүү нарын хүүхдүүдийг жил дараалан л гэртээ байлгалаа. Байраа түрээслэсэн үедээ л байлгаж байгаагүй. Гэтэл хүүхдүүд нь бүгд албатай юм шиг намайг холгож амьдрахаас үнэндээ залхаж байна. Аав, ээжийн тэвчээрийг, цааш ярьвал эмээгийн тэвчээрийг магтаю уу. Би үнэхээр тэсэхгүй нь ээ. Түр байлгах гэсэн юм гээд жил, сараар хаячих юм. Зүгээр тухтай ганцаараа баймаар байна. Тус болж байна гэж санадаг байсан ч өөрийнхөө тав тухтай бүсийг хайрлах нь зүйтэй гэдгийг сүүлийн үед илүү анхаарах боллоо. Би амин хувиа хичээгч болж байгаа юм болов уу? Тийм байсан юм болов уу? Ямар ч зан төлөвтэй хүн юм? 8 жилийн 2 жилд нь л дүү нараас нь байлгаагүй би үнэндээ залхаж байна. Муу хүн болбол болог, өөрийнхөөрөө амьдармаар байна.

Comments

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ