ЭЭЖ

 

...Би ээж аавтайгаа хамт амьдардаггүй л дээ. Тэр хоёр минь хөдөө байдаг юм. Бие дааж амьдраад 15 жил болж байна. Гэр бүлтэй болоогүй учраас хамтын амьдралын талаар мэдэхгүй ч ээж, аав 2-ынхаа эв найртай амьдралыг харан өссөн.

Ээж ирж эмнэлэгт хэвтэв. Яахав тухтай байгаасай гэж зөндөө хүсээд сарын өмнөөс л ээж ирнэ, эргэнэ гэсээр чөлөөний хугацаагаа, зөвшөөрлөө бэлдсэн. Ээж эмнэлэгт эргэлт авдаггүй газар сонгон хэвтсэн нь ажил ажил гээд гүйдэг охиноо бодсондоо бас хоол муу хийдэг намайг бодсондоо л байх. Найзууддаа дандаа магтаж ярьдаг ээж аавыг дээ. Алдаатай, тэр алдаатай нь хайрлах нь эцэг эх атал. Багаасаа яагаад аав ээжийн хүүхдүүдтэй харьцуулагдаж өсөх ёстой юм бол? Том болсон хойноо ч мөн адил шүү. Үргэлж амжилттай, аз жаргалтай, мөнгөтэй байна гэж байхгүй байтал муугаа үзүүлэхгүй гэх энэ монгол аав ээжүүдийн занг яалтай. Би үргэлж чадахгүй зүйлээ мэддэг, тэрийгээ хүлээн зөвшөөрдөг учраас хоол ундандаа муугаа, зан араншины хувьд ч мөн адил аашгүйгээ мэддэг.

Бас цалингаа тогтмол өгдөггүй газар орсон учраас мөнгө дандаа муутай. Мөнгө дандаа муутай, гэхдээ л 100 төгрөг, дансны үлдэгдэлтэй байдаг болохоор басхүү эмээ байхгүй гэдэг үг байнга хэлэх нь муу ёр гэж өсгөснөөс байхгүйгээ дурдаад байдаггүй өсчээ. Сайн уу муу юу бүү мэд дээ. Ээжийгээ ирсээр 2 уйлууллаа. Нулимс ойртой болж дээ. Бас намайг ажлаасаа чөлөө аваад хоол унд хийгээд, өдөржингөө гэрийн мухар зурагтгүй тул үзэж харах юм муу байхдаа хажууд нь л байя гэснийг найзууддаа ярихдаа өө ганцаараа гэртээ юу хийхэв, залхуутаймөө гээд ярих ээжийгээ яагаад намайг ажилдаа яваагүй гээд хэлчихгүй ингэж ярьдаг юм бэ дээ? Завгүй, бас амжилттай байх ёстой гэж үү? Гээд бодоход хүргэсэн юм.  Нээх их ажил ар араас нь шахагдсан ажил нэг их биш тул надад чөлөө өгсөн, бас би чөлөө өгөхгүй бол гомдол гаргах юм шиг санагдаад чөлөө өгсөн байх л даа.

Ээждээ шинэ хувцас авч өгч чадахгүй байсан тул өөрт байгаа хувцсаа өгөв, өмсөхгүй гэсэн нэрийдлээр ээж аавдаа хувцсаа шилжүүлэх насанд хүрч дээ. Бас амжилтгүй байгаадаа ичиж нэрэлхэлгүй л хэлсэн. Маргааш нь өглөө яасан юм бүү мэд, ээж өгсөн хувцасны талыг эргүүлээд шкафанд хийчихэж. Тэгээд цай уух зуураа гэнэт уйлаад л байсан. Би ямар яасан юм? Ээж яагаад уйлаад байгаа юм бол? Өөрөө ч нулимс ойрхонтой хүн тул уйлаад тайвшраг гэж бодсон...

Харин өнөөдөр найзтайгаа гарч ирээд дэлгүүр ороё гэхэд нь мөнгө байхгүй гээд ороогүй гэхээр нь та орохгүй яасан юм гэсэнд би өөртөө юу ч аваагүй, авах ч үгүй гээд дахин дахин мөнгөгүй гээд хэлээд л байсан. Та мөнгөгүй гэлээ ядаж наад үгээ хэлэхгүй л байгаач, аав шилжүүлэе л гэсэн шд гэхэд бас л уйлав. Тэгснээ аашгүйгээр дуудав даа. Аашгүй болсон нь хамаатан садныхаа 3, 4-дөх хүүхдүүдийг гэртээ байлгахдаа аашилснаас гэнээ. Нэг ч мөнгө авахгүй гэртээ оюутангуудыг байлгасан нь, жилийн ч завсаргүй 8 жилийн хугацаанд байлгасан нь буруудаж гэнээ. Сүүлийн оюутан чанга оюутан тул байлгаагүйд надад дүү нар нь эгчдээ ховлосноос аашгүйдээ орж загниулж ээжийгээ дахин уйлуулах шалтаг болдог гэнээ. Ааш муутай хүний үрийг араар нь тавьдаг хорвоо юм уу даа... гэдэг шиг л болж байна даа.

Гэхдээ зөөлөн байх тусам улам давардаг гэж боддог учраас үргэлж хатуу баймаар санагдчихлаа. Улам гөжмөөр,хийгээгүй хэргийнхээ төлөө загниулж байхаар дүү нарт нь аашлаад гэртээ хөдөө очсон ч очих газаргүй гэртээ л бүгэж амьдрах нь надад сайхан санагдаад эхлэх чинь... Ээжийгээ 2 удаа уйлуулсан түүх энэ хүрээд төгсөв.

Comments

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ