2018.12

Энэ сар эхлээд л бужигнаж эхэлсэн. Үйл явдал ар араасаа... Үгүй бүр эхнээс нь гэвэл 10.22 эндээс л бүх юм эхэлсэн. Гэхдээ хайр дурлал лав биш. Миний амьдрал угаас энэ үг хасагдчихаад яваад байгаа юм болов уу. Миний хувьд асуудал гэж бодож байгаа бүхэн бусдын хувьд амархаан маш амархан зүйл боловч, өөрөө өөрийнхөө чадах чинээгээрээ үүрч л явна даа. Энэ олон асуудал, баяр гуниг, алдаа оноо минь дээ. Гэхдээ миний ард асаалттай танкууд болох гэр бүл минь хэзээд бэлэн юм даа. Бас 2 найз минь байна. Төгсөө, Соко... сүүлийн 2 жилийн алдаа оноо бүхэнтэй минь хамт байсанд баярлалаа. Намайг байгаагаар минь хүлээн авсанд. Өнөөдөр 8-дах шалгалтаа өгч нэг маш том санаа амрав. Мэргэжлийнхээ зэргүүдийн шалгалтыг тоодоггүй, завддаггүй байжээ. Энэ жил л ингэж чаргууцалдаж өгөх ёстой байсан юм байлгүй дээ. Кафе бенегийн тавилга болсон гэхэд болно доо. Шинэ ажил, шинэ танил, шинэ шинэ бүхнээр дүүрэн байлаа. Ирэх он ивээлтэй, сайхан жил болох болтугай.

Comments

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ