Хариу хурдан гараасай, хийгээд завтай хүний жаахан бодрол бла бла бла бас шинэ оны анхны пост

Бусад хүмүүст загниулахаар өөдөөс нь биеэ өмгөөлөхийн их хүч биед хаанаас ч юм хуримтлагдан биеэ хамгаалах зөн совингийн эрхшээлээр үг хэл хурцлагдан, хараа нарийсан хэмлэлдэн нэгнээ ямар ч хамаагүй аргаар дийлэх гэж хүмүүс уралцана. Ихэнхидээ үг даахгүй хэрүүл болцгооно. Хажуунаас нь огтын хамааралгүй хөндлөнгийн хүн гайхаж, өнгөрдөг бол таних хүн бол бас нийлэн бөөрөлхөж нөгөөдөө туслаж сүрийг үзүүлнэ. Харин ээжий аавдаа загниулах үед яагаад уруул өмөлүөн шалнаа буухуй дор нулимс нүдний аягандаа багтамгүй бөн бөн урсахуйд бэлэн болно. Энэ хайр энэрэл байнга хүртсээр байгаад эрх танхи бие хүний гаргадаг үйлдэл биш, ямар ч хүний хүүхэд зангийн илэрхийлэл. Хэдүй том болсон ч энэ зан алга үл болно. Эрх хэзээ алга болдог вэ гэвэл эрхлэх хүн байхгүй болох үед гэж Б.Лхагвасүрэн хариулсаныг олж үзээд эрхгүй толгой дохисон бөлгөө. Ухаант хүний үг, оноод хэлсэн хэлц яасан уран яруу хийгээд дахин дахин бодоход хүргэдэг юм бол? Ойрд янзан бүрийн юм бодсоор, гэрийн мухар удаан сахихаар ийм болдог юм болов уу. Ажилд хэтэрхий их дарагдахдаа амрахсан гэж хүсдэг байсан бол одоо ажилд даруулахсан, завгүй байхсан гэж хүснэ. Визний хариу гараасай.

Comments

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ