Өнөөдрийн "би" бээр...

Их сургуулиа төгсөж амьдрал хэмээх далайд гарснаас хойш 2 жил 3 сарын хугацаа өнгөрчээ... Ажил хэмээх босгыг даваад ... компанид орж ажилласнаас хойш ихийг үзлээ... нэг юманд тултал нь анхаарлаа хандуулаад бусдыг анхаараагүй явтал сайн муу олон хэл амыг ч хуримтлуулж хийж бүтээсэн зүйлс минь алдаа онооны дэнсийг алдалгүй тааруулан явсаар ахул "би" гэгч одоо хэн болж төлөвшиж буйгаа ч мэдэхээ байхад хүрлээ...
Дахин дараагийн 2 жил 3 сарын босгыг алхахад би бас хаана явж байх болоо??? ямар их зорилго тавьж ирээдүйгээ сайхнаар төсөөлж байсан юм бэ дээ??? тааралдсан ойртоё танилцая гэсэн эр хүйст болгоныг түлхэн муухай аашаа харуулсаар... зүгээр л дотносох гэдгээс айгаад байгаагаа ч үл хайхран ажилтай, завгүй, тийм ч юмтай, тэрэнд ч явж байгаа завгүй гэсээр л би тэгээд үр дүнд нь юу амжуулан юунд хүрээд байгаа юм бол оо??? сайн найзууддаа ч зав муу гарган одоо заримтай нь ам ажил 2 зөрөөд сэтгэл ч холдоод осолгүй худлаа "найз" гэсэн дүр эсгээд  л яваад байгаа бололтой,,, тус блогийг нээгээд л би байнга л хөтлөх ухааны юм яриад байсан боловч байдаг үгүйг нь хааяа л шагайн мэдэх бөлгөө... чи би хаа явна вэ? чухам... 
Цуцалтгүй ажилласных захиралдаа харагдсан бололтой, байраар шагнав, гэвч "эс өгснийг эс авсанд тооц" гэдгийн адил гар дээр ирээгүйнх би аваагүй, тэр өгөөгүй ажээ... энэ тэгээд амжилт ч юм уу ололт ч юм уу бүү мэд, өнгөрсөнд алдсанаа л олж авахын төлөөх тэмцэл зарласан 2014 оноос өмнөх амжуулах ёстой зүйлс
  1. Найз нөхөдтэйгөө хамт байх цагийг нэмэгдүүлэх, тэдэнд туслах
  2. Хоол сайн хийдэг болох, гэрийнхэндээ халамж анхаарал тавих
  3. Хувцсаа байнга шкаф руу гаа чихдэгээ болих эмх цэгцэнд орох /ажил дээрээ бол аймаар эмх цэгцтэй хүн байгаа юм уг нь ... гэтэл яаав???/
  4. Эсрэг хүйстэнтэйгээ дотносох, аль болох дөлөхгүй байх
  5. Хуримтлал бий болгох
  6. Англи хэлээ сайн давтах, байнга чихэвчнээс салахаа болиё чи минь
  7. Үг хэлээ цэгцлэх, шулуухан хэлдэг түс тас зангаа засаж эмэгтэйлэг болох
  8. ТББ байгуулж, идэвхтэйгээр нийгэмд өөрийн хувь нэмрээ оруулах
  9. Хүнийг сайн ойлгох, түүнд суралцах...
Энэ одоогоор энэ жил дуусах хүртэл хангалттай...

Comments

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ