Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...


Чи бол Онцгой

John Maxwell “You Are special

Эрт цагт  Уймэкчүүд  хэмээн  нэрлэдэг  модон  хүмүүс  амьдардаг  байжээ.  Эдгээр модон хүмүүсийг Эли хэмээх мужаан урлан бүтээсэн аж. Түүний мужааны газар нь модон хүмүүсийн амьдардаг тосгоны нэгэн довын оройд байдаг байжээ.

Уймэкчүүд  өдөр  бүр  бүхэл  өдөржингөө  нэг  л  зүйлийг  хийдэг  бөгөөд  тэд  бие биенийхээ хувцсанд одтой стикер наадаг гэнэ. Учир нь Уймек хүн бүрт нэг хайрцаг алтан од стикер бас нэг хайрцаг  саарал бөөрөнхий стикер байдаг гэнэ. Хотын бүх гудамжаар өгсөж уруудан явахдаа хүмүүс бие биедээ  алтан од эсвэл саарал бөөөрөнхий стикерүүд нааж өдрийг өнгөрөөнө.

Хөөрхөн царайлаг эсвэл сайн будагтай, мөлгөр тэгшхэн өөгүй модоор хийгдсэн модон  хүмүүс  алтан  од  авдаг  харин  будаг  нь  халцарсан  эсвэл  арзгар  барзгар  модтой болсон  Веммикчүүд  саарал  дугуй  стикерүүд  оногддог  байжээ.  Бас  авъяаслаг  хүмүүст алтан од өгдөг байжээ. Зарим Веммикчүүд  биеэрээ дүүрэн одтой. Тэд од авах юм бол баярлан хөөрдөг. Тэгээд ямар нэг зүйл хийгээд дахиад л алтан од авахыг хүсдэг байлаа.

Гэвч зарим нь аливаа зүйлийг муухан хийж чаддаг. Тийм болохоор тэд саарал дугуйн  стикер  авдаг.  Фанченоро  тэдний  нэг  нь  байв.  Тэр  бусад  шиг  өндөр  үсрэхийг оролдовч үргэлж л уначихдаг байв. Түүнийг унангуут олон хүмүүс тойрон бүчиж байгаад түүнд саарал дугуйн стикерүүд наачихдаг  байв. Заримдаа түүнийг унахад түүний мод зурагдан  урагдчихдаг  болохоор  хүмүүс  түүн  дээр  бүр  илүү  саарал  стикерүүд  наадаг байлаа. Тэгээд яагаад уначихсанаа тайлбарлах гэж оролдоод ямар нэг утгагүй тэнэг зүйл хэлчихвэл Уймэкчүүд дахиад л саарал дугуйнууд наачихдаг байв. Ингэсээр тэр гадагшаа гарахыг ч хүсэхгүй болтлоо маш олон саарал дугуйнуутай болчихов.

Тэр малгайгаа мартах эсвэл шалбааган дээр гишгэх ч юмуу ямар нэг дүйнгэ тэнэг зүйл хийхээс айж байлаа. Тэгвэл хүмүүс түүнд дахиад л саарал дугуйнууд өгөн болно. Яг үнэндээ,  зарим  хүмүүс   түүнд  маш  олон  саарал  дугуйнууд  байгааг  хараад  ямар  ч шалтгаангүй ирээд л саарал дугуйнууд наачихдаг байжээ.

Модон хүмүүс түүний тухай тэрэнд их олон саарал дугуйнууд авч байхтаа л таарсан хүн гэж хоорондоо ярилцана. Тэр бол сайн модон хүн биш” . Хэсэг хугацааны дараа Фанченоро тэдэнд итгэсэн байлаа. Тэр өөрийгөө би сайн Уймэк биш ээ” гэж хэлэх болжээ.  Цөөн  хэдэн  удаа  гадагшаа  гарахдаа  олон  саарал  дугуйнуудтай  Уймэкчүүдтэй цагийг өнгөрөөж сэлгүүцдэг байж. Тэдний дунд байхдаа л тэр арай дээр байдаг байжээ.

Нэгэн өдөр тэр бусад Уймэкчүүдтэй адилгүй нэгэн Уймэк охинтой таарчээ. Тэр охинд алтан од мөн саарал дугуй ч байсангүй. Түүний нэрийг Лусиа гэдэг. Хүмүүс түүнд стикер наагаагүй учраас биш харин зүгээр л стикерүүд түүнд наалддагүй байжээ.

Зарим Уймэкчүүд Лусиад ямар ч саарал дугуй байхгүйг үзээд гайхан биширээд гүйн очиж түүнд алтан од өгдөг байжээ. Гэвч тэр од нь тогтохгүй уначихдаг байв. Харин зарим хүмүүс түүнд нэг л од байхгүйг ажиглан хараад түүнд саарал дугуй өгдөг харин тэр ч бас наалддагүй гэнэ.

Фанченоро би ийм л байхыг хүсч байна гэж боджээ. Би хэнээс ч ямар ч стикер авахыг хүсэхгүй байна. Тэгээд Фанченоро өнөөх стикер наалддаггүй Уймэк хүнээс хэрхэн ийм болсоныг нь асууж гэнэ.

-Энэ амархан гэж Лусиа хариулангаа би өдөр бүр Элитэй уулзахаар явдаг гэлээ

- Эли, Эли гэж хэн бэ?

-Тиймээ, Эли мужаан. Би түүний мужаан цехэд суугаад түүнтэй хамт байдаг

-Яагаад?

-Чи өөрөө яагаад олж мэдэж болохгүй гэж? тэр толгодод харагдаж байгаа байшинд Тэр байгаа.Тэгээд өнөөх стикергүй Веммик хүн эргэн гүйгээд явчихав.

-Гэхдээ тэр надтай уулзахыг хүсч байгаа боловуу? Хэмээн Фанченоро хашхиран асуув. Лусиа  сонссонгүй.  Тийм болохоор Фанченоро гэр уруугаа явлаа. Тэрээр цонхны дэргэд суугаад бие биеэ  элэглэн  тохуурхан хар толбо мөн алтан од өгч буй модон хүмүүсийг ажиглав. Энэ зөв биш, гэж тэр өөртөө бувтнан хэлэв. Тэгээд тэр Элитэй очиж уулзахаар шийдэв.

Тэр толгодын орой руу нарийн жим даган  өгссөөр өнөөх  том мужааны ажлын байшин руу  орчихов. Тэнд байсан бүх юмны хэмжээг хараад тэр их алмайрав. Түүнтэй чацуу сандал байв. Ажлын  ширээг харах гэж өсгийгөө өргөх хэрэгтэй байлаа. Түүний бүтэн гарын урттай тэнцэх алх бас харагдлаа. Фанченоро арайхийн үнэмшиж байлаа.

-За за би энд байх хэрэггүй юм байна, гээд явахаар эргэв. Тэгтэл тэр өөрийн нэрийг сонсов.
- Фанчеоро гэх дуу эелдэг зөөлөн боловч чанга сонсогдов. Фанченоро зогсов.
- Фанченоро чамтай уулзсан нь ямар сайн хэрэг вэ. Алив ирээд над руу хараач. Фанченоро аажмаар эргэн хартал сахалтай аврага том мужаан хүн байлаа. Модон хүн түүнд хандан: Та миний нэрийг мэддэг юм уу ?
- Мэдээж мэднэ. Би чамайг бүтээсэн шүү дээ.

Эли алгуурхан доошилж түүнийг дээш өргөн ширээн дээрээ суулгав.

Саарал толбуудыг Бүтээгч харангаа бодлогоширонгуй шүүрс алдан, чамд муу тэмдэгүүд нэлээдийг өгсөн юм шиг байнаа даа гэв.

- Эли би уг нь авах гээгүй юм шүү. Би их хичээсэн.

- Надад өөрийгөө өмгөөлөх хэрэггүй ээ, хүү минь. Надад бусад Уймэкчүүдийн юу гэж бодох нь хамаагүй.

- Танд хамаагүй гэж үү?

- Тийм шүү. Чи ч гэсэн чухалчилах хэрэггүй. Од эсвэл толбо өгөх тэд хэн юм бэ? Тэд чинь яг л чамтай адил  Вэммикчүүд шүү дээ.Фанченоро тэдний юу гэж бодох нь чухал биш. Харин миний юу гэж бодох нь хамгийн чухал. Бас би чамайг маш онцгой гэж боддог.

- Фанченоро инээн би онцгой гэж үү, Яагаад? Би хурдан алхаж чадахгүй. Үсэрч харайж бас чадахгүй. Миний будаг ч гэсэн их бүдэгхэн. Яагаад би танд онцгой юм бэ?

Эли Фанченорог ширтэн хараад модон мөрөн дээр нь гараа тавин маш удаанаар

- Яагаад гэвэл чи минийх. Тийм учраас чи бол онцгой эрхэм хүү минь

Фанченоро урьд өмнө хэзээ ч түүнийг бүтээсэн энэ хүн шиг түүнийг харж байсан хүнтэй таарч байгаагүй юм. Тэр юу хэлэхээ ч мэдэхгүй байлаа.

- Би чамайг ирэх байх даа гэж өдөр бүр хардаг байсан гэж Эли тайлбарлан хэлэв.

- Ямар ч тэмдэг аваагүй нэг хүнтэй уулзаад би энд ирсэн юм гэж Фанченоро хариулав.

- Би мэднээ. Тэр чиний тухай надад ярьсан юм.

- Яагаад түүнд тэмдэг ер наалддаггүй юм бэ? Бүтээгч зөөлөн хоолойгоор:
- Яагаад гэвэл тэр бусад хүмүүсийн юу гэж бодохоос илүү миний юу гэж бодохыг илүү чухал гэж шийдсэн юм. Тэмдэгүүдийг хүлээж авах юм бол л шууд наалддаг юм.

- Юу?

- Тэдгээрийг чи чухалд тооцож байгаа бол чамд наалддаг юм. Чи миний хайранд хэр их итгэнэ, төдий чинээ чи тэдгээр тэмдэгүүдийг анхаарч тоохоо болино.

- Би ойлгосон эсэхдээ эргэлзэж байна. Эли инээмсэглэн

- Чи ойлгох болно. Гэхдээ цаг хугацаа хэрэгтэй. Чамд маш олон толбууд байна. Тиймээс одооноос өдөр бүр над дээр ирж миний чамд ямар их халамж тавьдагийг мэдэж ав.

Эли Фанченорогширээнээс буулгаж газар тавив.

- Санаж яваарай.

Уймэкч хүнийг хаалгаар гарах зуур Эли түүнд
Би чамайг бүтээсэн учраас чи бол онцгой эрхэм. Бас би хэзээ ч алдаа гаргадаггүй. Фанченоро гэр уруугаа  явж байхдаа дотроо мужаан үүнийг үнэнээсээ хэлж байгаа гэж
бодож байв.

Яг ингэж бодоход нэгэн толбо түүний биеэс газар унав.






Эх сурвалж: John Maxwell You are special” номноос

Comments

  1. Чамайг гэх хэн нэгэн байхад бусад чамайг мэддэггүй хүний юу гэж бодох нь нээх чухал биш. Яагаад гэвэл чи хэн нэгний хувьд "Онцгой нэгэн". Чамайг гэх хүн байхгүй гэж бодвол ядаж л "Өөрийнхөө" хувьд онцгой бай...
    Гоё өгүүллэг байна :D

    ReplyDelete
  2. ёстой хөөрхөн өгүүллэг байна

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ