Сайн байна уу? гэж блогтоо мэнд хүргэе...над энээ тэрээ блогоор зочлогч байхгүй учир одоохондоо блогтоо л мэнд хүргэе дээ... Зарим, олон жил блог хөтөлж буй “архаг” блогчдын блогт уншигч зочлогч, блогоор шагайгчиддаа гээд л сүрхий мэнд хүргэдэг юм билээ...миний хувьд одоогоор блогтоо л мэнд хүргэхгүй бол хэндээ хүргэх вэ одоохондоо хэхэ....нэг иймэрхүү Амьдрал ахуй нэгэн хэмнэлээр гэж хэлэх ч хаашайн...өдөр өдрийн өнгө өөр өөр л байна...онцын юм болсонгүй...ажилчин анги болж, баахан зовлонгоо хальт хальт ороод тоочдог твиттерийн гишүүн болсон... хамт ажиллахад, яриа нийлэхэд...үнэн хэцүү хамтрагчтай байгаа...гэхдээ яахав болоод л байна...твиттэр, утас 2 байхад болоод л байна...дээр нь нэмээд киндэлтэй болсон гэжугаа...дажгүй юмаа...гэхдээ аваагүй байхдаа батарейг нь дуустал баарг л эцэж, цуцталаа уншина, хэлээ сайжруулна гээд л бодоод л авсан байдаггүй харамсалтай байгаа...ажлаасаа нэг л ядарсан стрессдсэн хүн харихий, унтхий, босхий, ажилхий...голоор нь юун унших болоод л байна...гэхдээ болцон гэдэг чинь ТОМ юм шүү... хэхэ Уг нь аймаар албаны бичдэг хүн шүү дээ, алдаатай яриагаараа бичиж байгаа харагдаад л байхымдаа хэхэ... Найз нөхдийн хүрээлэл нэмэгдэхгүй, харин ч холбоо барихгүй болохоор хасагдаж байгаа байх... Дурсах ч үгүйм, өөрөө дурсахгүй холбоо барихгүй болохоор тэднийг ойлгожийноо хэхэ...нэг сайхан нартай өдөр холбоо барина даа хэхэ... Зан араншингийн хувьд Хүмүүсийг ойлгох, хүнд таалагдахгүй байхын эсрэг, би заавал хүнд таалагдах албатай биш гэсэн үзэл улам бүр батжин байна даа... Ажлын туршлагын хувьд дажгүй ээ өдөр бүр л мэдэхгүйгээ мэдэж авч, мэргэжилдээ дуртай болжийн... Карерын хувьд Өсөх нь тодорхой ч хариуцлага нэмэгдэх бололтой... мөн цалин бла бла бла... Нөхөр сүүдрийн хувьд байхгүй ээ учраагүй л явна...хүмүүс хаашайн миний өмнөөс эмзэглэж энэ тэр... мэдэхгүй мэдэхгүй учрыг нь олохгүйн... Хувийн бизнесийн тухай бодол байнга бодогджийгоо... хөрөнгө оруулалт...мөнгөтэй дэмжих хүн...хүнгүйгээр болно гэтэл...барьцаа хөрөнгө...байхгүй байгаа болохоор яадийн билээ... Санаа оноо зөндөө байна аа байна...шавхагдахгүй... Хайр дурлал, сэтгэл хөдөлгөөд ч байх юм ойрдоо алга...ийм байна...миний блогоор юу байна...апдайт хийхгүй юм чинь хэн ч ороогүй юу? Хэхэ,,,зүгээрдээ нэг л өдөр орвонгоороо эргэнэ... эргэн өөрийгөө цэгнэх ч заьгүй болно...шинэ амьдралын хэмнэл...юм юмтай болно...

Comments

  1. kindle bolsond bayr hurgeyeee!!!! mongoliin kindlechid mash olon boloh boltugai edr.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ