Шүлэг

Амьдрал аквариумын арван загас...
Хар загас нь: Харуусал,
Шар загас нь: Шантрал,
Улаан загас нь: Уй гашуу,
Улбар шар нь: Уйтгар гуниг,
Цэнхэр загас нь: Цөхрөл,
Номхон дөлгөөхөн
Ногоон загас нь: Би өөрөө...

Хар загас нь надтай /ногоон загастай/ ойрхон байвал
Харууслаар дүүрчихээд хэцүү байна гэж бодоорой
Шар загас нь яг ард минь сэлээд л байвал
Шантарч мохоод согтуу явна гэж ойлгоорой
Улаан загас дэргэдээс минь салахгүй бол
Уйлаад л хаа нэгтэй нулимстай сууна гэж санаарай
Улбар шарууд тойрчихоод явуулахгүй байвал
Уйтгар гунигт хүрээлүүлээд шүлэг бичиж суугаа...
Цэнхэр загастай зэрэгцээд сэлж харагдвал
Цэвэр сэтгэл нь булингартаад цөхөрч гүйцжээ гэж бодоорой.
Үхчихмээр санагдавч энэ аквариум-амьдрал дундаас
Үгүй ээ хэрэггүй хоёулаа тэсээд л гарна гэж шивнэнэ.

Тэр нь ганцхан цагаан загас
Тэр магадгүй хайр дурлал, хүсэл мөрөөдөл
Цагаан загас минь чи эсвэл
Цаг хугацаа л байж таарна даа... /Б.Батзаяа/

Би энэ зохиолчийн блог руу орох дуртай хамаг шүлгүүдийг нь утсаараа орж уншаад мөн ч их нэгжээ барсандаа хө ккк их дурсамжтай сайхан байж дээ.Яагаад ч юм энэ шүлэг нь нээх гоё санагдаад...блогтоо байрлуулав...
зохиолчийнх нь хаяг: zaya13.blogspot.com та бүхэн хандаж орохыг хүсэе...

Comments

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ