Posts

Showing posts from 2024

Сар сарын онцлох үйл явдал 2024

Image
  - [ ] 1 сар Аавын даалинг эхлэв - [ ] 2 сар яалаа- завгүй хэдэн тайлантай өнгөрөв. Бас л ганцаараа цагаан сараар мөрөө ч гаргахгүй унтав цэг - [ ] 3 сар Дааврын шинжилгээ өгч үзэв. Зүв зүгээр гэв. Гэрээт ажлаас гарав - [ ] 4 сарын 1- Ажлын эхний өдөр. 4/8 Эрт илрүүлэгт оров. Эмэгтэйчүүдийн умайн хоргүй хавдартайгаа мэдэв. Ийнхүү сэтгэл дэн дун үе эхлэв… - [ ] 5 сар шүдний аппаратаа авахуулав. Ямар гоё юм бэ? 1 жил 9 сарын дараах хэлээрээ шүдээ мэдрэхийн сайханг амтлав - [ ] 6 сар шалгалтандаа унав. Со виз татгалзав. ТЗ №1,2 хамтрал цэг. - [ ] 7 сар наадмаар бас л ганцаараа бас нэлээн хэдэн тайлантай. 3 тайланг угаасаа амжаагүй ээ. Базах шиг л болов. Улавч захиалав. Бараг л гутлын дайны үнэтэй буюу 650,000-р зөвхөн улавч шүү дээ. Шоок л байгаа одоогоор. - [ ] 8 сар жинхлэв. Ба найзтай ко байгуулав. - [ ] 9 сар ТЗ №3 хамтрал цэг. - [ ] 10 сар хагалгаандаа оров. Ийнхүү гэртээ хэвтэж байна даа…

Шинэ ажлын сонин сайхан... сая жинхлэв буюу ай 4 сар туршилт бас хажуугаарх амьдралын өдрүүд

Image
 ГХО-тай компанид ажилд орсон. Манай захирал Өвөрмонгол хүн. Хуулийн талаар нэлээн мэдлэгтэй. Эхний сарууд овоо ачаалалгүй юм шиг л давтлага нтрдээ яваад яг цагтаа тараад байсан чинь одоо аягүй их сууж байгаа. 13 жилийн дунджаар Со-д замаскачин хийж байсан бест цалин дээрээ хүрээгүй л байгаа ч одоогоор монголд ажиллаж байх хугацааны өөрийнхөө л хэмжээнд бест цалинд сая хүрсэн. Гэхдээ хастл ажлуудаа огт зогсоохгүй нэмээд л байгаа хэрнээ өр зээлнээсээ гараагүй хэвээрээ л байна. Улам л хэрэглээ өсөөд байдаг юм уу даа. Ай амьдралаа гэж. Манай захирал Хоттой хонь хургаа нийлүүлээд... гэж их ярьнаа. Бас чи намайг цусаа зар гэж байгаа юм уу? шилбээ ажиллуул гэх зэрэг сонин сонин үг хэллэг хэлнээ. Одоогоор гаригийн 4, холбоо гэдэг үгнүүд ашиглаад л учиргүй WECHAT-чин болсоон. Одоо хятад шурдхийхдээ данстай болчихвол уу? ккк  Хятад хэл сурмаар санагдсан. Хэзээ завандаа юм болоо? Улам бүр утсандаа шигдээд олон ч юм гараас гарахаа байлаа.  Хажуугаар нь хөл өвдөөд нэлээн бариулж гүйс...

БНСУ зориод баригдаад ирсэн байдаг юм. Ай амьдралаа гэж...жилийн ой дээрээ нууцаа дэлгэв шүү

Image
 Ажлаасаа гарахаар шийдээд бас жилийн мульти виз авчихсан хүн чинь газар үзэе галуу шувууны мах идье гээд со ниссэн ч 11 хоноод баригдаад ирсэн байдаг юм. Тэгээд дараа нь юу ч болоо аж дээ гээд бүүр торгууль болох 2 сая вон төлөөд ирсэн гээ. Над шиг төлөөд ирдэг хүн байдаг болов уу. Со-с япон аялах төлөвлөгөөтэй японы визээ аваад явсан хүн чинь нээх мөнгө олох гэсэн хүн өрөнд ороод басхүү монгол буцаж ирээд япон явсан байдаг юмаа. Уг нь анхны төлөвлөгөө ажлаад сар болоод япон 7 хоног аялаад буцаад со нисээд дахин ажиллаад азийн орноор ийнхүү ирэн очсоор 1 жил болоод бас хараагаа тэглүүлээд монголдоо ирэх байсан юм. Тэгсэн энэ жилийн хугацаанд ирснээсээ хойш 2дох ажлаа солиод эхний ажил ч яахав түр хугацааны гэрээтэй орсон юм. Богино хугацааны 2 шоу, бас төсөлд туслах. Энэ 3 ажлын ард гараад санхүүжилтээ ч аваад 2 шоугаа ч эцэслээд ажлынхаа охины эгч, өөрт нь японы визний материал ч бүрдүүлээд аялуулсан байдаг юм. Хэрвээ зүгээр баригдаад ирээгүй бол угаасаа со руу явах боломж гарах ...

Сүүлийн 4 сарын сонин сайхан...

 Ай амьдралаа гэж... Дэндүү завгүй 4 сар харван өнгөрчээ. Шинэ ажилл ороод бас эрт илрүүлэгтээ орсноор дараа дараагийн олон олон асуудал гэх үү шийдэж давах олон сорилт намайг хүлээж байлаа. Миом, уйланхай, ургацаг гэсэн эрүүл мэндийн асуудал намайг тойров. Одоогоороо хагалгаандаа орж чадаагүй л гүйнэ. Маш сайн эмчтэй учран золгож өөрийнхөө талаар эмэгтэйчүүд дээр ямар их асуудал байдгийг мэдэв. 5, 6 эмнэлэг тойрсоон хө. Ил ярьдаггүй ч байдаг асуудлуудын тухай эргэн тойрныхноосоо мэдээлэл авав.  Бас хуучин ажлынхан намайг ийм асуудалтай болсныг дуулаад мөнгө цуглуулж хүртэл өгсөн. Хайр юмаа. Эдгэчихээд удахгүй очноо. Шинэ ажлын эргэн тойронд ороод удаагүй нэгэн зэрэг олон хийх зүйлтэйг мэдэв. Басхүү цагтаа цалингаа авах нь ямар олон асуудлыг дардгийг басхүү багахан нэмэгдэлт нь ахуй амьдралыг өөдөн татахыг сүүлийн 4 сар жаахан мэдрээд л байж байна. Гаалийн шалгалт гээд 2 хяналтын байцаагчтай 3 долоо хоног зууралдав. Шинэ захирлынхаа ажлын арга, ухаанаас суралцах гээд хичээж л ...

Шалгалтын цаг бол ухаарлын цаг юм

 Өнөөдөр шалгалт өгөх зуураа нэг л байгаагаараа өглөө дөө. Шалгалтын бэлтгэл хийсэнгүй миний буруу л даа. Хэрвээ бие эрүүл бол баахан төлөвлөгөө байсан бол биеийн эрүүл мэнд доройтохоор ганц л эрүүл байх /эрүүл мэндийн талаар тусдаа бичнээ/ гэсэн хүсэлтэй болдог гэдэг үнэн аж.  Сүүлийн үед би хэрвээ би аав ээжийнхээ эцэг эх нь байсан бол тэд маань над шиг биш арай их хичээл зүтгэл гарган сурах байсан даа гэх бодол хичээлээ хийж чадахгүй мөч бүрт бодогдож байлаа. Өмнө хэзээ ч бодож байсангүй. Аав ээж минь 10н жилийн боловсролтой. Их дээд сургуульд сурсан ангийнхан нь 10 дотор багтахаар үе байсан гэж бодохоор сурах боломж л олдодгүй болохоос биш үнэхээр толгойтой сурах байсан даа гэж боддог юм. 

Эрээвэр хураавар

  Шинэ ажилд орох гэж байгаа буюу өмнөх бодол... Дээр нэгэн цагт Наранхүү, Наранбаатар нарыг ямар сонин залхаг юм бэ гэж бодож явснаа нуух юун. Тэр үед үнэн сайхан эрч хүчтэй байжээ. Тэнэг ажлын хэнээтэй, ажил амьдрал нь зуун задгай байхад л ажлынхаа яаралтай чухал ажлуудыг гялалзуулчихсанаа л их ажил амжуулсанд санаж явсан үе минь ард хоцорч... Тэр 2 ар гэрээ анхаарч байсан учраас ажилдаа төвлөрдөггүйг ч ойлгохгүй ёстой тэнэг юмаа, хайнга юмаа гэж бодож санаж явжээ... Амьдрал тэгээд л үзүүлээд л байх юм даа. Өнгө өнгийн дүр төрхөө, өөр өөр хүнээр, орчин нөхцөл ондоо мөчүүдэд... Нэг л амьдрал үзэж их мэдэгч болсон юм шиг байна уу. Гадагшаа явахын л түүс болсон ойворгон залуу нас минь ээ. Дэвээд л яваад байж дээ. Визний хариу л хаалт болсон шиг санасан ч би өөрөөсөө л буруу хайх байж. Тэнд оччихвол болох юм шиг санаж явсансан. Гэтэл би сургалт, ном эхлүүлэх дуртай мөртөө дуусгах үнэн дургүй нөхөр юмаа... Сурсан ч юмгүй, сураагүй ч юмгүй олон зүйлд сагсалзаад л... нэгийг амжу...