Миний амьдралд тааралдсан, намайг өөрчилсөн 3 Болороо эгч
Манай бага ангийн багшийг Болормаа гэдэг. Надад А үсэг зааж 4-р анги төгсгөсөн. Дунд ангид орчихоод багш руугаа байнга гүйдэг байж билээ. Хүүхдүүдээсээ мөнгө цуглуулж чадахгүй өөрийнхөө цалингаар ангидаа хөшиг авчихдаг л багштай байлаа шүү дээ. Багшийнхаа ягаан пиджактай дүрийг байнга санадаг. Хүүхдүүдээсээ салж хагацаж чадахгүй, үргэлж л биднийхээ зургийг авах дуртай багш байж билээ. Бага ангидаа манай ангийнхан шиг их зураг авахуулж байсан анги байхгүй байх аа. Ухаалаг утас гараагүй үед шүү дээ, таминь. Харин дараагийн миний амьдралд орж ирсэн хүн бол гэрээний мэргэжилтэн, хуульч Болормаа эгч. Үнэхээр сонирхол татахуйц биеэ авч явахаас гадна юу ч ярилцсан үнэхээр тал талын мэдлэгтэй, үнэхээр сэтгэл татам эмэгтэй. Эмэгтэй хүн ийм л байх ёстой болов уу. Зарчимч, шударга, мэдлэгээ харамгүй түгээхээс гадна, байгууллагад ч тэр гэрт ч тэр гэрэл гэгээ цацруулагч, эерэг энергийг түгээгч эмэгтэй гэж түүнийг хэлнэ. Намайг маш өөрчилсөн эмэгтэй гэж дүгнэнэ. Үргэлж эгчийн хайраар хайрлах ...