ОСЛЫН ШОК
...Асуудлаа би өөрөө л хол шидсэн буюу 2-р сар луу шидсэн шүү дээ. Гэтэл нөгөө 2-р сар нь дөхсөөр... Тэгээд л магадгүй цаанаасаа стрессдээд биеэ ядраагаад байгаа байх, биеэ гэж хэлж болохгүй юм, тархиа... Тэгээд тархиа өөр юм бодогдуулахын тулд шал өөр өөр зүйл хийгээд байгаа байх. Тийм ойлгомжгүй хүн юм гэж үү. Хайрлаж дурлахгүй, харамсаж зовохгүй царайлан, өөрөө өөрийгөө өрөвдөж ч чадахгүй, ойлгож ч чадахгүй, цагийн аясаар өдөр хоногийг өнгөрөөх... одоо бүүр хоолойгоор хоол давах ч үгүй нээх тийм идэвхигүй сонин гар боллоо шүү... Хүний итгэл алдаж байгаамшиг нөгөө талдаа зөв ч юм уу буруу ч юм уу сонголт хийсэндээ бантах би... эвлэрч чадахгүй л байна даа... Билгээ ах энэ хүн хаалт гэж үү... зөв сонголт болгон мөнгө байдаг гэж үү. Дараагийн л нэг Б дарга... цалингаа хүн 3 сар хоцроож аваад байхаар ямар ч идэвхигүй, бас баяр хөөргүй робот болдог бололтой тийм үү... утга дандаа хайдаг надад утга алга юм шиг байна гэж үү ... бас найзынхаа нөхөрт чи зүгээр оромжинд амьдардаг юм ...