Ажлаа санаад байгаа юм байх даа хөөрхий
Би яагаад ч юм олон ажил сольсон хүнд атаархдаг гэх үү, нэг л тэр хүн өөр олон кейстэй учирсан, юм юм үзсэн байх даа гэдэг өнцгөөр нь арай илүү, ИЛҮҮ гэж хардаг байлаа... Энэ бол дөнгөж ажилд орсон үеийн сэтгэгдэл байсан бол одоо арай сонирхолтойгоор өнгөрөөж дээ гэсэн шүү бодчихсоон сууж байдаг. Учир нь тэр хүмүүс аягүй нухацтай ханддаг болчихсон, стресс менежментээ зохицуулаад сурчихсан, ажлын харилцаанаас илүү хувийн амьдралаа нэгд тавьчихсан буюу надад юу чухал гэдгээ олчихсон юм шиг санагддаг шүү. Би ажлын гараагаа эхлээд басхүү удсан байна. Гарах их эвгүй байсан ч нэг л амьдралын темпээ өөрчлөх хүсэл, залхсан ядарсан байсан нь ч давамгайлан юм юм л зэрэгцэн гарсан даа. Сурахыг их хүссэн бас дороо хүслээр болдоггүй юм байна. Өргөдлөө өгөөд 1 сарын дотор л ажлаа хүлээлцдэг бусдын дэргэд 3 сар хагас ажлаа хүлээлцсэн. Хүмүүсээс нэлээн дөлсөн, бүгд л хөөх чи гарах гэж байгаа юм уу? Яагаад, юу хийх гэж байгаа юм бэ? Гэсэн асуултаар булуулсан. Одоо тогтсон ажилд ороогүй ч мэргэжлийнхээ ...