Найз минь дээ...
Сайн уу чи минь хаана явна даа... надтай нүүр тулж уулзах, зовлонгоо ярилцаж, гунигаа хуваалцах зав чамд алга явна уу? Би чамайг санаад байна... уулзахад заавал мөнгөтэй байх хэрэгтэй гэж үү? зүгээр л чи сэтгэл гаргаад ирэхэд болно шүү дээ...би чиний хувцаснаас, сурсан зүйлээс, хийж буй ажлаас ер ичихгүй шүү дээ... чи тэрийг мэддэггүй гэж үү??? утсаа авахгүй, мессеж бичихгүй...би тэнд явна шүү найзаа гээд сураг гаргахгүй хүнийг би яагаад хамгийн сайн найз минь гэж боддог юм болоо??? чи надад хэзээ ч хариулахгүй байх л даа...магадгүй хариулах зав чамд олдохгүй байх...
Надаас илүү амьдрал таньж, хар бор бүх ажлыг хийж үзэж энэ бүхнээ зөвхөн эгч дүү хоёрынхоо сайн сайхны төлөө гэдгийг чинь бүрэн мэддэг ч гэлээ найз минь чи тэр хоёроо насан туршдаа дагаж, туслаж дэмжиж явахгүй шүү дээ найз минь...
Яагаад 2 өөр замаар явж байж нэг л гарам дээр таарах энэ хувь тавиланг найз минь чи мэддэг ч болоосой... миний сургуульд сурсан чиний сураагүй хоёроор энэ хорвоо хэмжигдэхгүй шүү дээ...анги...