Posts

Мөнгөөр гарсан л бол бүртгэх зарчим... гээч

Image
Мэдэхгүй ээ, манай ерөнхий нябо мөнгөөр гаргасан зардал нэг бүрээ хянах гээд дайрчих юм. Хянах нь зөв ч бас, амьдралтай, хэмжиж болохгүй зүйл байна шүү дээ гэдгийг олон жил нябо хийсэн туршлагаараа яагаад хэмжиж дүгнэж болохгүй байгаа юм болоо? Эсвэл бүх зүйлийг хэмжиж болох юм гэж үү? мэдэхгүй мэдэхгүй... ингэж хүмүүсийг эвгүй байдалд оруулах гэж... ийм болохоор л магадгүй нябо нар муухай ааштай, их зантай, биеэ тоосон аашгүй гэх үгнүүд дэлгэрч хүмүүсийн бодолд тэр мэргэжлийг үгүйсгэсэн, далдуур муулсан үзэгдэл нийгэмд түгсэн байх... тийм үү... миний мэргэжилээ гэж...

Хошигнол

Fri-end- Girlfri-end- Boyfri-end- Everything has an -END- Except for Fam-ily- Because They will always be there to say -ily- (I Love You) to you сая нүүрном дээр хүн бичсэн байхаар нь хуулчлаа... кккк ... хөөрхөн хошигнол байна гээч... мартахгүйн тулд хадгалчихая...

Энэ 7 хоног... хийгээд бодрол...

Image
Хаха ямар их сандрал тэвдэл, ямар нэгэн ажлаар бөмбөгдүүлсэн 7 хоног эхлэсэн тэр чигээрээ үргэлжилж дуусах бололтой шүү... кккк Блог руугаа орж ирэх ч завгүй мөн зовлон жаргалаа хуваалцах ч завгүй байлаа. Миний ажлын онцлог чинь угаасаа ком ширтэх шүү дээ уг нь... удахгүй хараа муутай болох байх шүү муу дээрээ... Мөн түрүү 7 хоног ажлаас гарах гэж үзэв барсангүй ээ хө... Энд миний байх газар биш юм шиг санагдаад мөн гэрээсээ хол яасан ч хэцүү юм бэ дээ гэрээ санаад... мөн өөртөө миний амьдрал тэнд байгаа гэж итгүүлчихсэний дээр ээждээ санаа зовсноос л болсон хэрэг байх даа үгүй мөн яасан сайхан зөрүүдлэв ээ... одоо ч энэ газартаа ямар ч байсан жил болох байх шүү... Мөн энэ болон өнгөрсөн 7 хоногийн сонин нь kindle захиалсан одоо ном уншаад л байж дээ... хурдан ирээсэй... хүлээж байна шүү... Мөн хүмүүсийн характерийг аймаар ажиглаад байх юм. Яагаад тэр юм болоо? Хүмүүс тэр тусмаа ажил дээр гарсан архаг гарууд чинь юм л ярьвал аль болох 2-р сувгийн зүйл ярьж тийшээ хандуулчихдаг болчи...

ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ СУУЦ ТӨСӨЛ хэрэгжиж байна... хүмүүсээ...над маш их таалагдлаа...газартай, мөн тогтвор суурьшилтайсан бол энд хамрагдах байлаа гэж...даанч харамсалтай...гэхдээ олон хүмүүс хамрагдаж байртай болох нь ямар гоё юм бэ?

ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ СУУЦ ТӨСӨЛ Баригдах хугацаа: 25 хоног Барилгыг гүйцэтгэгч байгууллага: Олон жилийн туршлагатай АТА; трейд, Бурхант Хус, Батгарав ХХК Барилгын үнэ: 35 мкв -15,760,000 төгрөг; 65-72 мкв -28,350,000 төгрөг Сайн чанарын 3 давхар шиллэгээтэй вакум цонх, паркетин шал, бүргэд хаалга, дотоод, гадаад засал, халаалтын систем /ханан болон нам даралтын зуух/ үнэд нь багтсан Үнэ хямдрах боломж: Мянганы Сорилтын сан, НҮБ-н төслийн зүгээс олгох татаас Чингэлтэй дүүрэгт баригдах бүх сууцанд татаас: 35 мкв-5 САЯ төгрөг; 65-72мкв -9 САЯ төгрөг, Бусад дүүрэгт баригдах сууц талбайн хэмжээ харгалзахгүй 5 САЯ төгрөг ТАТААСЫН дараа буюу таны сууцтай болох үнэ: Чингэлтэй: 35мкв-10,760,000төгрөг; 65мкв-19,350,000 төгрөг Бусад дүүрэг: 35мкв-10,760,000төгрөг; 65мкв-23,350,000 төгрөг Төсөл хэрэгжиж буй нутаг дэвсгэр: Улаанбаатар хот бүх дүүрэг, Эрдэнэт, Дархан хот Зээлийн нөхцөл, шалгуур: Зээлийн дээд хэмжээ: 20,000,000 төгрөг; Урьдчлгаа: 35 мкв-902,000 төгрөг, 65-7...

"Нинжа Үндэстэн Монгол" Баримтат кино

Image
Хүний амьдралаа гэж... нэг л олдох амьдралаа ингэж үрэх гэж... Төр засгаас арга хэмжээ авч энэ ард иргэдээ хүний зэрэгтэй амьдруулж болохгүй юм гэж үү?

Монгол хүн бол та заавал үз

Image
Үзсэн чинь блогтоо тавьж цааш ганц хоёр хүнд ч хамаагүй үзүүлж нэгийг бодуулахыг хичээлээ... Таалан үзнэ үү?

Ceramic art

Image
Хөөх үнэхээр гайхалтай. Ирэх сараас керамикийн сургалтанд ажлаа тараад явдаг хэрэг ээ. Даанч тараад гэр лүү гээ ямар арга замаар хүрнэ ээ гэдэг л аймаар байна шүү. Дандаа ойроос яваад муу зан сурчжээ би...кккк