Posts

Showing posts from July, 2024

Сүүлийн 4 сарын сонин сайхан...

 Ай амьдралаа гэж... Дэндүү завгүй 4 сар харван өнгөрчээ. Шинэ ажилл ороод бас эрт илрүүлэгтээ орсноор дараа дараагийн олон олон асуудал гэх үү шийдэж давах олон сорилт намайг хүлээж байлаа. Миом, уйланхай, ургацаг гэсэн эрүүл мэндийн асуудал намайг тойров. Одоогоороо хагалгаандаа орж чадаагүй л гүйнэ. Маш сайн эмчтэй учран золгож өөрийнхөө талаар эмэгтэйчүүд дээр ямар их асуудал байдгийг мэдэв. 5, 6 эмнэлэг тойрсоон хө. Ил ярьдаггүй ч байдаг асуудлуудын тухай эргэн тойрныхноосоо мэдээлэл авав.  Бас хуучин ажлынхан намайг ийм асуудалтай болсныг дуулаад мөнгө цуглуулж хүртэл өгсөн. Хайр юмаа. Эдгэчихээд удахгүй очноо. Шинэ ажлын эргэн тойронд ороод удаагүй нэгэн зэрэг олон хийх зүйлтэйг мэдэв. Басхүү цагтаа цалингаа авах нь ямар олон асуудлыг дардгийг басхүү багахан нэмэгдэлт нь ахуй амьдралыг өөдөн татахыг сүүлийн 4 сар жаахан мэдрээд л байж байна. Гаалийн шалгалт гээд 2 хяналтын байцаагчтай 3 долоо хоног зууралдав. Шинэ захирлынхаа ажлын арга, ухаанаас суралцах гээд хичээж л байна. Ил