Хуримтлалын ашиг тус
Миний хувьд би хуримтлалгүй л дээ, энэ жил хуримтлал үүсгэж байсан бол тэгэх байсан ингэх байсан байх даа, эсвэл даанч яав даа гэж халаглах жил байх чинь ээ. Хувьцаа тарааж байсан үеийн хүүхэд юм болохоор багад надад хувьцаа өгснийг хотш банкинд өгөөд дампуурч гэнээ, харин арай сургууль соёлын мөр хөөж байх насанд минь аав ээж 2 минь хас банкинд дүү бид хоёрт хадгаламж нээснээр хуримтлалтай монгол хүн болох эхлэл тавигдсан болно. Бас яасан даанч би өвдөөд хагалгаанд орохдоо өөрийнхийгөө 18 нас хүрээд ашиглав. Харин хүнээс гуйсангүй, өөрсдөө аргалсандаа хуримтлуулж байсны ач гэсээр аав ээж хоёр минь их баярласан юм даг. Би ч ялгаагүй зүв зүгээр хөлтэй болсондоо одоо ч баярладаг юм. Харин хааяахан л өөрөө ингээд төрчихсөн юм шиг бас маяглана аа. Зүв зүгээр л хөлтэй болчихвол үргэлж платье, юбка өмсөнө гэж бодож байсан ч санаснаар болоогүй л явна. Өмдөндөө үнэнч... За тэр яахав, харин дүүгийнхээ 18 хүрдэг жил их сургуульд орох нь зэрэгцсэн тул нэг жилийнхээ түрээслэж амьдрах зардал болгос...