Солонгос явсан түүх ( 1-р хэсэг)
Ажлаасаа маш их залхсан байсныг ч хэлэх үү, сурахыг маш их хүссэн байсныг ч дурдах уу... Ямар ч байсан тэвчээрийн хязгаар минь тэр ажлын мест дээр хүрээд ажлаасаа би гарлаа... Гарахын өмнө солонгос явахаар төлөвлөн 2 найзтайгаа виз мэдүүлэв, ажиллаж буй хүнд их хялбархаан виз гарчих юм хойно визээ даруулан авав, бусад орны виз хүндийг хэлэх үү, америкаас татгалзсан хариу авсандаа жаахан сэтгэл дундуурхан байсан тул бас хэрэндээ яах бол гэж эмзэглэсээн хө ( Солонгост 3 сараар зорчигчдын групп) ээс олон мэдээлэл авч монголчуудын гарах хүсэл эрмэлзлэлийг харж байлаа. Зорилгоо солонгос явахаар төлөвлөсөн залуус ч чамгүй олныг харсаан, 10 жилээ төгсөж байж л ахаа эгчээ би солонгос явах зорилготой та нар надад туслаач, эсвэл явахыг хүссэн хүмүүсийн сэтгэлзүй дээр шаардлага дээр тулгуурласан бизнес ч чамгүй тогтож, хуурахдаа хужрч нэгнээ мөлжсөөр байгаа дүр зургыг өчнөөн харж болох группээс чамгүй ихийг мэдэж гарсан болно. Их тус болсоон, энэ группт байгаа хүмүүс нэг нэгэндээ байнга асуусан х...