Posts

Showing posts from July, 2015

Та нэг өдрийнхөө цалинг өөртөө зарцуулж чаддаг уу?

Image
Та нэг өдрийнхөө цалинг өөртөө зарцуулж чаддаг уу? гэвэл ажил хийдэг хүн бүр " мэдээж ", чадаж байгаа гэж хэн ч хариулах болов уу. Гэхдээ ирээдүйнхээ төлөө, мөрөөдлийнхөө төлөө арвилан хэмнэж байна уу? гэвэл харин " мэдээж " гэж хариулах хүмүүс хэр олон бол? Би нэгэн ийм гарчигтай нийтлэл уншсан юм, найруулга сайн биш ч байсан гэлээ надад цочрол өгсөн нийтлэл байлаа. ​Та нэг өдрийн цалингаа өөрийнхөө ирээдүйд зориулж чадах уу. http://mongo.mn/c/353 Ингээд би гэдэг хүн  2011 оны 7 сараас эхлэн ажилтан ангийн гишүүн болсон тул энэ үеэс эхлээд өөртөө зарцуулаагүй 1 өдрүүдийнхээ цалинг шүүн гаргаад хэдэн төгрөг хуримтлуулчихсан байсан боломжоо алдсан бэ? гэдгийгээ олох хүсэл уг нийтлэлээс урган гарсан юм. Бас өөрөө өөртөө өрийн данс үүсгэх талаар маш том шийдэлд хүрсэн болно. Амлалтаа энд хэн ч тоож уншдаггүй, бас тоож уншихаар юм бичдэггүй өөртөө зориулан ХАДАВ. Одоогоор энэ нийтлэлийг уншсанаасаа хойш 2 сарын хугацаа өнгөрсөн бөгөөд 2 өдрийн цалингаа өөр