Би хэмээх элийрэл, бодрол...надаас урсах үгс бла бла бла
Өнгөрсөн бүх зүйлийг хийхгүй яасан юм бэ гэж шүүмжилдэг занг яая даа байз... Цаг хугацаанд баригдан хийж буй үйлдэл, амнаас зүгээр л урсан гарах үгсийг тогтоон барих яасан хэцүү билээ. Энэ цаг хугацаа ингэж бичин суугаа би бээр энэ цаг хугацаанд юу юу амжуулсан бол юунд хүрэхээ ч эс мэднэ. Гагцхүү тогтоон барихгүйгээс хойш араас нь алдаагаа цэнэж, дахиж гаргахгүйг л хичээхсэн. Хүн байхгүйд ганцаараа үлдэхдээ л чимээ шуугианаас холдохдоо л өөртэйгөө үлдэхдээ л тунгаадагтаа...ер нь юунд буруу өгөх ёстой юм болоо, төөрөгдсөөр явтал би-гээс юу ч үлдэхгүй болно. Тэр л үнэн. Юунаас ч хаанаас ч ухаж ойлгоод тайлбарлаж болох...би ер нь хэн юм бол оо? Шавхагдашгүй нөөц эсвэл эгэл жирийн хумхын тоос...цаг хугацааг хожихыг хүссэн ч улам цаг хугацаанд шахагдах нэгэн...