8 хувь ба түүний эргэн тойрон...
Хүн аливаа асуудал өөрт нь таараад, зууралдаад эхлэхээр л жинхэнэ гол цөм рүү нь ордог гэж үнэн юмаа, миний эргэн тойрны хүмүүс 8 хувийн зээл гарч эхлэх сураг дуулдсан цагаас эхлэн түүнд хэрхэн хамрагдах, ямар шалгуур үзүүлэлттэй байгаа тухай тааралдах болгондоо үгийн далимд дурдан зээл авах тухай, хэрхэн байртай болох тухай "номлол" айлдсаар байсан ажгуу. Гэтэл би гэж нөхөр товарищ түүнийг нь огт сонирхдоггүй ээ... яваад л байсан, яваад л байсан. Өөрөө байртай болох сураг дуулаад, зээл авья гэж бодсон цагаас бүтэхгүй ч юм шиг, нөгөө талаар зүтгээд үзье ч гэж бодоод л сэтгэл дэнслэн элдвийг тунгаан явсаар 4 сарын нүүр үзчихжээ... Нэгд. Улсын комисс хүлээн аваагүй байр бол "8 хувь"-д орох хөг өнгөрөх... Хоёрт. Орлогын /тогтмол цалин хөлс, орлогын/ 45 хувьтай тэнцэх дүнгээр зээлээ төлж чадах төлбөрийн чадвар гол үзүүлэлт Гуравт. Залуу гэр бүл, өөрөөр хэлбэл гэрлэлтээ батлуулсан байж 20 жилээр 8 хувийн хүүтэй зээлд хамрагдах гол шалгууртай байжээ. /мэдээж мөн гэрээн...