Posts

Showing posts from June, 2024

Шалгалтын цаг бол ухаарлын цаг юм

 Өнөөдөр шалгалт өгөх зуураа нэг л байгаагаараа өглөө дөө. Шалгалтын бэлтгэл хийсэнгүй миний буруу л даа. Хэрвээ бие эрүүл бол баахан төлөвлөгөө байсан бол биеийн эрүүл мэнд доройтохоор ганц л эрүүл байх /эрүүл мэндийн талаар тусдаа бичнээ/ гэсэн хүсэлтэй болдог гэдэг үнэн аж.  Сүүлийн үед би хэрвээ би аав ээжийнхээ эцэг эх нь байсан бол тэд маань над шиг биш арай их хичээл зүтгэл гарган сурах байсан даа гэх бодол хичээлээ хийж чадахгүй мөч бүрт бодогдож байлаа. Өмнө хэзээ ч бодож байсангүй. Аав ээж минь 10н жилийн боловсролтой. Их дээд сургуульд сурсан ангийнхан нь 10 дотор багтахаар үе байсан гэж бодохоор сурах боломж л олдодгүй болохоос биш үнэхээр толгойтой сурах байсан даа гэж боддог юм.