Posts

Сүүлийн 4 сарын сонин сайхан...

 Ай амьдралаа гэж... Дэндүү завгүй 4 сар харван өнгөрчээ. Шинэ ажилл ороод бас эрт илрүүлэгтээ орсноор дараа дараагийн олон олон асуудал гэх үү шийдэж давах олон сорилт намайг хүлээж байлаа. Миом, уйланхай, ургацаг гэсэн эрүүл мэндийн асуудал намайг тойров. Одоогоороо хагалгаандаа орж чадаагүй л гүйнэ. Маш сайн эмчтэй учран золгож өөрийнхөө талаар эмэгтэйчүүд дээр ямар их асуудал байдгийг мэдэв. 5, 6 эмнэлэг тойрсоон хө. Ил ярьдаггүй ч байдаг асуудлуудын тухай эргэн тойрныхноосоо мэдээлэл авав.  Бас хуучин ажлынхан намайг ийм асуудалтай болсныг дуулаад мөнгө цуглуулж хүртэл өгсөн. Хайр юмаа. Эдгэчихээд удахгүй очноо. Шинэ ажлын эргэн тойронд ороод удаагүй нэгэн зэрэг олон хийх зүйлтэйг мэдэв. Басхүү цагтаа цалингаа авах нь ямар олон асуудлыг дардгийг басхүү багахан нэмэгдэлт нь ахуй амьдралыг өөдөн татахыг сүүлийн 4 сар жаахан мэдрээд л байж байна. Гаалийн шалгалт гээд 2 хяналтын байцаагчтай 3 долоо хоног зууралдав. Шинэ захирлынхаа ажлын арга, ухаанаас суралцах гээд хичээж л ...

Шалгалтын цаг бол ухаарлын цаг юм

 Өнөөдөр шалгалт өгөх зуураа нэг л байгаагаараа өглөө дөө. Шалгалтын бэлтгэл хийсэнгүй миний буруу л даа. Хэрвээ бие эрүүл бол баахан төлөвлөгөө байсан бол биеийн эрүүл мэнд доройтохоор ганц л эрүүл байх /эрүүл мэндийн талаар тусдаа бичнээ/ гэсэн хүсэлтэй болдог гэдэг үнэн аж.  Сүүлийн үед би хэрвээ би аав ээжийнхээ эцэг эх нь байсан бол тэд маань над шиг биш арай их хичээл зүтгэл гарган сурах байсан даа гэх бодол хичээлээ хийж чадахгүй мөч бүрт бодогдож байлаа. Өмнө хэзээ ч бодож байсангүй. Аав ээж минь 10н жилийн боловсролтой. Их дээд сургуульд сурсан ангийнхан нь 10 дотор багтахаар үе байсан гэж бодохоор сурах боломж л олдодгүй болохоос биш үнэхээр толгойтой сурах байсан даа гэж боддог юм. 

Эрээвэр хураавар

  Шинэ ажилд орох гэж байгаа буюу өмнөх бодол... Дээр нэгэн цагт Наранхүү, Наранбаатар нарыг ямар сонин залхаг юм бэ гэж бодож явснаа нуух юун. Тэр үед үнэн сайхан эрч хүчтэй байжээ. Тэнэг ажлын хэнээтэй, ажил амьдрал нь зуун задгай байхад л ажлынхаа яаралтай чухал ажлуудыг гялалзуулчихсанаа л их ажил амжуулсанд санаж явсан үе минь ард хоцорч... Тэр 2 ар гэрээ анхаарч байсан учраас ажилдаа төвлөрдөггүйг ч ойлгохгүй ёстой тэнэг юмаа, хайнга юмаа гэж бодож санаж явжээ... Амьдрал тэгээд л үзүүлээд л байх юм даа. Өнгө өнгийн дүр төрхөө, өөр өөр хүнээр, орчин нөхцөл ондоо мөчүүдэд... Нэг л амьдрал үзэж их мэдэгч болсон юм шиг байна уу. Гадагшаа явахын л түүс болсон ойворгон залуу нас минь ээ. Дэвээд л яваад байж дээ. Визний хариу л хаалт болсон шиг санасан ч би өөрөөсөө л буруу хайх байж. Тэнд оччихвол болох юм шиг санаж явсансан. Гэтэл би сургалт, ном эхлүүлэх дуртай мөртөө дуусгах үнэн дургүй нөхөр юмаа... Сурсан ч юмгүй, сураагүй ч юмгүй олон зүйлд сагсалзаад л... нэгийг амжу...