Posts

Showing posts from April, 2018

Одоогоос 10 жилийн өмнө бичсэн шүлэг

Би хааяа таталгадаг байжээ. Эхлээд яасан гэхээр шүлэг бичдэг хүмүүсиыг гайхдаг байлаа, ойлгохгүй. Дараа нь гайхалтай сайхан шүлэгнүүдийг тэмдэглэлийн дэвтэртээ хичээнгүйлэн хуулж бичсэн хүмүүсийг ойлгодоггүй байлаа, бүүр харин гайхаж хүлээж авдаг байлаа. Харин дараа нь уртаас урт эмнэлэгт хэвтэхдээ, юу ч хамаагүй шүүрдэн уншихдаа шүлгийн далайд орсон доо, бүүр живсэн. Бас хуулж бичиж ч үзсэн. Голдуу Өлзийтөгс яруу найрагчийн шүлгийг дурлан дурлан уншина. Унших бүрт өөр мэдрэмж өгөгч шүлэг чи юунд намайг дурлуулдаг юм бэ? Их нүүлтийн дараа би өөрийн эд зүйлсээ эмхлэхдээ тэртээ 10 жилийн өмнө бичсэн мэдрэмжээ шүлэг гэж нэрийдэн буулгажээ. Сая цэгцлээд урах гэснээ энд үлдээчихье. Намайг танихгүй хүмүүс унших юм чинь гэж бардамнан хааяа зовлон жаргал, мэдрэмжээ буулгадаг билээ. Амьддаа үгүйлж гансардаг шиг Авсанд орчихоод санах болов уу хэн нэгнийг Амьдрал гэдгийг үзсэндээ гэж Адилхан бид хэлэлцэх болов уу тэнд Үргэлжлүүлээд амьдрал заяаж болдоггүй юм болов уу хаа нэгтээ Үгүй дээ, т