Posts

Showing posts from January, 2020

ОСЛЫН ШОК

Image
...Асуудлаа би өөрөө л хол шидсэн буюу 2-р сар луу шидсэн шүү дээ. Гэтэл нөгөө 2-р сар нь дөхсөөр... Тэгээд л магадгүй цаанаасаа стрессдээд биеэ ядраагаад байгаа байх, биеэ гэж хэлж болохгүй юм, тархиа... Тэгээд тархиа өөр юм бодогдуулахын тулд шал өөр өөр зүйл хийгээд байгаа байх. Тийм ойлгомжгүй хүн юм гэж үү. Хайрлаж дурлахгүй, харамсаж зовохгүй царайлан, өөрөө өөрийгөө өрөвдөж ч чадахгүй, ойлгож ч чадахгүй, цагийн аясаар өдөр хоногийг өнгөрөөх... одоо бүүр хоолойгоор хоол давах ч үгүй нээх тийм идэвхигүй сонин гар боллоо шүү... Хүний итгэл алдаж байгаамшиг нөгөө талдаа зөв ч юм уу буруу ч юм уу сонголт хийсэндээ бантах би... эвлэрч чадахгүй л байна даа... Билгээ ах энэ хүн хаалт гэж үү... зөв сонголт болгон мөнгө байдаг гэж үү. Дараагийн л нэг Б дарга... цалингаа хүн 3 сар хоцроож аваад байхаар ямар ч идэвхигүй, бас баяр хөөргүй робот болдог бололтой тийм үү... утга дандаа хайдаг надад утга алга юм шиг байна гэж үү ... бас найзынхаа нөхөрт чи зүгээр оромжинд амьдардаг юм

2019 оныг дүгнэхүй..

За сайн байцгаана уу? 2019 он шувтрах тийш хандсан тул дүгнээд явчихая гэж бодлоо. Ер нь ямархуу жил болж өнгөрснийг дүгнэе гэж бодлоо. Бичлэгийн эхийг Koyuki- с хуулбарлав. 1 дүгээр сар Хас банкны нэг хэрэгжүүлж байгаа төсөл дээр мөн Цахилгааны 2 компаний аудитын туслахаар ажиллав. 1-р сарын 1-нд ажил дээрээ сууж байсан нь үнэн тул энэ жилжингээ их ажилтай өнгөрсөн болно. Тиймээс 2020 оны эхний өдөр гэртээ амарч, эгч дүүгээ урьж хоол ундаар дайлж өнгөрөв. Өдрийн унтлага хүртэл хийсэн. Бас sleeping melody сонсоод ямар их хүн тайвширч, хурдан унтдаг болохыг туршив. 2 дугаар сар Хас банкны нөгөө төслийнхөө сүүл мушгив. Цагаан сараар тайлан гэж санаа зоволгүй ээж, аавдаа туслахын сайхныг мэдрэв. Бас хүүтэй нь муудалцсан болохоос ээжтэй нь муудалцсан биш, нэг л ёоозгүй эгч золгохоос татгалзсан нь одоо ч бодогдоостой. Хамаг бүгдээр тайван амгалан байг лол. 3 дугаар сар Ажлаа хийгээд л загниулж гүйгээд л, тэгснээ тэсэхгүй усан нүдэлсээн... Их хичээж байсныг хүн бүхэн харж бай