Posts

Мэдрэмжээ шүлэг болгон тэрлэв лол

Тэврэлтээр дутагдах миний бие Тэсгэл алдсан таны тачаал Уруул уруулаас зугтсан мөч Уурласан ч тэвчсэн миний үйлдэл Харамсахгүй байгаа ч Харамладаг болмооргүй байна Ханаж цадахгүй их тачаалд нэвтэрмээргүй байна Хайргүй сексийш тэвчдэг учраас Хачин үйлдэл хийсэнгүйдээ бахархаж байна өөрөөрөө Гурван цагт унтсан ч зургаан цаг хүртэл Гурван цаг, урт хугацаа байлаа сэрүүн таны тэвэрт Гар, уруул, хөл шүргэлцэх, бас таны үнэр Гараараа уруулаараа биеэрээ хумигдан агших миний бие Таны мэдэлд тэврэгдсэн бие л Тэврэлтийн хүслийг минь нөхөж, сэтгэл ханав Тиймээ, би тэврэлтээр л дутаж байж Харин таны сэтгэл ханасангүйдээ Хайр байхгүй ч тачаал үлдчихсэн Ах гэсэн хүндлэлийн зураасыг Ахиж битгий даваарай даа Эхнэрээ хуураад эрчүүдийн сэтгэлд Ээ юу үлдчихдэг юм бол? Эргэж харах нүүртэй үлдэхийн тулд Эм би гүрийв, ах минь... Тэрнээс биш таньд сайн ч Тийм их зүйл хүсмээргүй байна Тэр эмэгтэйд нүгэл болж Тэнэгхэн өөрийгөө тарчлаамааргүй байна... # тулгаах

Эрэгтэй хүний талаар ойлгохгүй байгаа өнцөг

Эрэгтэй хүний далдын далдад байдаг атгаг санаа нь тэр эр, эхнэртэй хүүхэдтэй байсан ч хамаагүй 1 шөнийн явдалд үнэн дуртай байх юмаа. Эсвэл тэвэрч унтах, өөрийнхөө хэр хэмжээнд энэ хүний хязгаарт нэвтрэх вэ гэдгээ заавал нэг үзэж байж санаа амардаг хүн юмуу хаашайн. 5 жилийн зайтай 2 удаа яг ижилхэн эрэгтэй хүний халдлагад өртөв. Би хэзээ ч тэр хүнд өөрийнхөө байгаа байдлаараа дуртай байгаагаа илэрхийлээгүй байтал, бас энэ нь амралтанд тохиолдох нь, бас олон хүнтэй гөөхийдөж унтаж байхад тохиолдох нь элбэг юм уу? Үгүй ээ, ингээд бодсон чинь 2 биш 3 болж таарах нь. Илэх, гараа явуулах, тэврэх дараа нь дахиж гараа доош явуулах. Миний хариу үйлдэл нь гарыг нь барих, хөөе ингэж болохгүй гэж анхааруулах, барьцалдан тэмцэлдэх, цохих, өшиглөх, тэгээд өглөө болохыг хүлээн дуг хийхгүй байх, эсвэл өөрөө босоод байраа эзлээд суух газар олон өглөөг хүлээх... Маргааш нь юу ч болоогүй царай гаргах, бүүр яг жүжигчин энэ эрчүүдийн төлөөлөгчид нь, бүгд биш ч яагаад ийм авир гаргадаг юм бол? #бэлгийнда...

Үүрээ олоогүй л нисэн буугаад л явна...

Би хэзээ нэг тогтох бол? Дандаа нэг хуйсагнах сэтгэлийг яалтай. Ажил, хүмүүсийн харьцаанаас болоод л урваж шарваад шалчигнаад унах юм. Гэхдээ дотроо шүү, царайн дээр харагддаг эсэхийг мэдэхгүй юм. Одоо л нэг хүсэн хүлээж байсан хөдөлмөрийн таатай нөхцөлтэй ажил гэж бодож явсан юмсан... цүцүцү Би ихийг хүссэн гэж үү дээ, хагассайн өдөр амрахыг, тэр өдрөө дуртай зүйлээ хийхийг, суралцахыг, хөгжихийг л хүссэн юм. Гэвч яасан гээч, байнга ажилтай. Амралт нөүүү, шөнө ч нөүү болсон юу гэхлээр энэ сард 2 өдөр хоносон байх нь... Бас амралтын өдөр амарсан чинь тэр өдөр маш урт санагдсаныг яана. Илүү цаг нөүү тэр бол үнэн бачууруулах гэж байгаа. Бас ажил дээрээ англи хэлгүй хүн нь би байхаваа, бусдыг хань татахаа байя аа, тэгээд загниулнөө, тэр нь юмаа үдээгүйнхээ төлөө, хэд хэдэн удаа... одоо хурцадмалын хурц асуудал руу шилжсэн байна... үл тоосон гэсэн асуудалд ороод хүнээр муухай харуулаад л явна. Бага залуу насандаа бол хийж чадах байсан болов уу. Одоо шөнө хоноход л дараагийн өдөр нөү болд...

Нисэн буусан, нисэн буусан урам минь дээ...

Өдий насны хүмүүс өөрийн стрессээ удирдаж сурсан байдаг гэж боддог би үгүй мөн тэнэг хүн ээ. 70-аад оны эхний загварын хүмүүстэй гүй мөн олон л таарч байна даа. Аудитор болмооргүй санагдана. Их хариуцлага хүлээх юм шиг санагдаад байна. Хүн удирдана гэдэг надад яагаад ч юм халгамаар санагддаг. Би зориггүй хүн юм болов уу. Эсвэл өмнөх ажлын байрны хар толбо үргэлж дагаад байна уу. Хуучин захиралдаа ч үгүй мөн мушгиулж явжээ. Гэсэн мөртөө аудитор болмоор санагдана. Мубис төгссөн найз минь мэргэжил нь төс өөр мөртөө аудиторын туслахаар 4 жил яаж тэсэж ажиллаж байсан юм бол доо. Нябо мөртөө л би шантарч эхлээд эхний шатандээрээ явж байна. Эхлээд суралцах гэж баяр хөөр дүүрэн байлаа. Одоо яагаад ял юм шиг санан өглөө үрчийсэн юм гарна вэ? Үргэлж жижиг сажиг шалтгаар загниулсаар байгаал урам хугарчихжээ. Шалих ялихгүй, шалдир булдартай стрессээ энд үлдээе. Маргаашнаас хичээе дээ дахиад...

2019.01.01

Hey everybody, I am fine and ready on 2019 Нүүдлийн ажилтай болсон миний бие ажил дээрээ ирсэн байна өө. Дутуу ажлаа дуусгах гээд маргаашдаа ажлаа дуусгаад нүүх гээд ирлээ. Харуулаас өөр хүн байхгүй ханхай оффис дунд өөрийгөө жоохон сэдэлжүүлээд ажилдаа ороё гэж бодлоо. Аудиторын туслахын ажилд томилогдон 2 дахь газраа ажлаа дуусгах гэж байна. Энэ жил аудиторынхоо ажлын арга барилыг гартаа оруулж, нэлээн ажлын ад гарч, ажил мэргэжлийнхээ хувьд өсөж хөгжих боломжит бүрэн жил гэж ирж буй жилээ дүгнэж байна. Мөн МНБ, ТИНБ болох ажил мэргэжлийхээ энэ жилийн карьерыг тавьж байна. 2018 онд гадаадад сурах хүсэл минь талаар болсон ч хугарч нугаралгүй босож ирсэн жил байлаа. Илүү тайвнаар хүлээн авч, цааш амьдарсаан хаха. Жоохон гунигтай ч одоо яахав дээ, амь биш заяа биш гээд эвлэрэв. Мөн гэрээтээр хэд хэдэн ажил хийж үзэж өөрийгөө сорьсон жил байлаа. Гэр бүл хамгийн үнэ цэнэтэй зүйл болохыг дахин ухаарсан жил байлаа. Ирж буй ондоо байраа буцаан аваад дахин өөрийн хүслээр тохижуулж, цалингаа...

2018.12

Энэ сар эхлээд л бужигнаж эхэлсэн. Үйл явдал ар араасаа... Үгүй бүр эхнээс нь гэвэл 10.22 эндээс л бүх юм эхэлсэн. Гэхдээ хайр дурлал лав биш. Миний амьдрал угаас энэ үг хасагдчихаад яваад байгаа юм болов уу. Миний хувьд асуудал гэж бодож байгаа бүхэн бусдын хувьд амархаан маш амархан зүйл боловч, өөрөө өөрийнхөө чадах чинээгээрээ үүрч л явна даа. Энэ олон асуудал, баяр гуниг, алдаа оноо минь дээ. Гэхдээ миний ард асаалттай танкууд болох гэр бүл минь хэзээд бэлэн юм даа. Бас 2 найз минь байна. Төгсөө, Соко... сүүлийн 2 жилийн алдаа оноо бүхэнтэй минь хамт байсанд баярлалаа. Намайг байгаагаар минь хүлээн авсанд. Өнөөдөр 8-дах шалгалтаа өгч нэг маш том санаа амрав. Мэргэжлийнхээ зэргүүдийн шалгалтыг тоодоггүй, завддаггүй байжээ. Энэ жил л ингэж чаргууцалдаж өгөх ёстой байсан юм байлгүй дээ. Кафе бенегийн тавилга болсон гэхэд болно доо. Шинэ ажил, шинэ танил, шинэ шинэ бүхнээр дүүрэн байлаа. Ирэх он ивээлтэй, сайхан жил болох болтугай.

Урсан одох амьдрал мину

Зээ миний амьдрал хөвөрсөөр... Залуу насаа ажиллаж л өнгөрөөх нь дээ, ямар ч хайр дурлалгүй, нюансгүй, сэтгэл догдлолгүй 30 насны босго руугаа гулсаад орох нь ээ удахгүй дараа жилийн төгсгөлд... одоо болбоос 28 насандаа гунхан алхахгүй, зүгээр л пар пар том том алхан, хээгүй, хиргүй сэтгэлээрээ хөөрхөн жаахан хүүхэд шиг сэтгэл ханхлуулан, нүдэндээ жаахан гунигтай юм шг харц, гүн бодолтой шавилхан нэгэн бүсгүй амьдралын замаар өгсөн уруудан, өгсөн уруудсаар... сугадах, тэврэх тэр нэгэн хүнийг хүлээгээд суухгүй, зүгээр л өөрийн замаар гэлдэрсээр... сэтгэл таарах нэгэн минь чи хаана байна вэ? гэж хааяахан бодон суухыг хүсэх ч ажлаас ажил руу, яаралтайгаас маш чухал руу гэсээр хөвөрсөөр л... одоо нэг их ээж болбол би чадах уу? яаж хүмүүжүүлэх бол гээд л хааяахан хүүхдийн мөрөөсөл болдог болж, энэ нас уу? бас ганцаардал уу?...