Posts

Showing posts from September, 2016

2016.07 сарын тухай /тэмдэглэнэ гэж амласандаа хүрье дээ өөртөө/

Image
Энэ жилийн 7 сар их тайван өнгөрсөн юм уу даа, урд жилүүдийнхээс... Онцын өөрчлөлтийн их давалгаа 4 сараас эхэлж, ажлаасаа гарна аа яг, гэдгээр эхэлсэн... Бас АНУ руу сургуульд хүсэлт илгээж, урилгаа авч, 8 сард визандаа орсон. Тэнцсэнгүй ээ... Бүх үйл явдлууд 7 сараас тойроод явчихав... " Хүн л өөрөө зүй тогтол бий " гэж итгүүлдэг гэж нэгэнтээ сонссон үг одоо сонстоно. Энэ жилийг яагаад ч юм 2013 онд би 2016 онд би маш сайхан байна аа гэж хэлж байсан юмсан. Тэр нэг 2013.12.31нд гэртээ харихаас халган, сэтгэл үймрэн тэнгист кино үзчихээд, гадаа нь хүүхдийн машин дээр жолоо татуулан хөгжилдөж байсан өдрөө хэлсэн үгээ энэ жилийн турш санан явна. Онц зүйл тохиолдоогүй байна /гэхдээ 2016.09.14-ны байдлаар шүү дээ/ Бас л зүй тогтол, урьдчилан хэлэх зөнгөө шалгаж буй хэлбэр байлгүй /нэг бодлын/ Энэ жил аашаа үзүүлээгүй олон хүндээ аашаа үзүүлж байгаа жил юм шиг байна даа, үгээ жолоогүй алдчихаад, араас нь хэдэн өдөр бодол болох юм. Гэнэн, томоогүй насаа өнгөрчихөөгүй юм ш