Posts

Showing posts from October, 2015

Эдийн засгийн хямрал дээр нэмэх нь сэтгэл санааны хямрал тэнцүү ...?

Хүн хийж үзээгүй юмаа нөхдөг гэдэгтэй хэр санаа оноо нийлж байна даа? Би их дураараа сайхан өсчээ. Аав, ээж юм хэлэхгүй шд, бараг. Эмээдээ л өдрийн хэд сурдуулна. Дүү ямар сайндаа эмээд сурдуулна даа гэж сүрдүүлнэ. хэхэ жаргалтай өсчээ. Хэн ч атаархмаар өсөж... Хэний ч өмнөөс үг сөрөхөд эмээ өмөөрнө. Яг ажаа минь ирж гэнэ, хүүхэд хэлж байгаа болохоос биш үнэн гэнэ. Ингээд л би гэдэг хүн оодроно, яагаад ч юм бага нас, өсөж төрсөн нутаг, гэр, найз, хамаатан, сургууль, багш, паян бүгдээрээ л сайхнаас сайхан байсан. Дурсамжаа идэж амьдрах насанд очсон гэж үү. Зөрүүд, цод цод, бардам /түүний ард бяцхан зүрх/ Ажил, амьдралын гараанд гараад мань хашир жаахан хэцүүдэж л явна даа... Өдөр бүр учир утгагүй мөнгөний хэрүүлээс залхах юм даа, харийн газар давчдаад байна, харсан зүг рүүгээ гүймээр байна болно шд өдрийн хэд Тв8 гэж их алдартай тв байдаг юм байна, юм л болов дуудлаа шүү гэнэ. Компани мөнгөгүй болох үе байлгүй яахав, гэтэл хүмүүс худалч, луйварчингаар дуудна. Жаахан гэж тэгдэг ю

Миний ажилдаа яваагүй нэгэн өдөр

Мэдэхгүй юм даа, завгүй амьдралын хэмнэлийн хаалгыг тогшоод цаашаа төөрдөг байшингийнх нь хонгилоор ум хумгүй гүйн явах шиг л өдөр хоногууд урссаар л байх бололтоймаа, эргэцүүлэх..., хүүрнэх..., өөрийгөө сонсох... зав гарахгүй л явна. Өвдсөн үедээ л юу билээ? би яав? гэж өөрийгөө чагнан суух юм.  Тэр мөчүүд ч цөөхөн юм. Яг юуг бүтээх, юуны төлөө гэж ингэж үстэй толгойгоо зулгаан, хэн нэгнийг урдаа барин, алдаагаа чихэн, урагш зөвхөн урагш л явах хүн сүрэг цуваанд нэгдчихсэнээ... Жоохон худлаа, бүүр жоохон худлаа дүр эсгэн, худал үгээр торохгүй бурах бизнесийн харилцаа, ажлын мөн чанар, албан "боолчлол", хуруу, цаг, нүүрний машинд өглөө оройдоо уншуулан суух...ажлын бүтээмж нүдээр үзэгдэхгүй ч үр дүн нь цаасанд харагдан дараа нь үдээд архивлах ажил хийж байгаагаа ч ойлгохыг ч хүсэхгүй, хаалга саван хуруу, хумсаа уншуулан лифтээр одон гарах...хотын гудамж, зам гэрэл, чимээ, түгжрэл...гэрийн бараа, хаалга, хувцас, хоол, тв, ор, харанхуй... Утгагүй юм...утгатай санагдуула