Posts

Showing posts from August, 2015

Хар сувдны нууц хаха

Image
Юу гэхээр "миний хоч" ийм гэнээ ажлынханд...  Хүн болгон хоч зүүж явсан л байлгүй дээ...  Миний анхны хоч шүдэнзний мод юм уу /хэт чөргөр байснаас/ Харин дараа нь шар /хэтэрхий шар байснаас лол/ Түүний дараа нь бамбарууш /хэт их хувцас давхарлан өмсөн баацайж явдаг байсан байх нь-гэхдээ энэ чинь тариан талбайд/  Одоо "хар сувдны нууц" хаха

Ээлжит 7 сарын тухай

Image
Сайн уу, жилийн өмнөх би-дээ би /2015 оны би/ нь мэнд дэвшүүлж байна. Амьдрал гайхалтай ч гэмээр зүйлсээр хэтэрхий олон дээр хүн өөртөө цаг хугацаа, тоо, хэлбэлзэл хамаатай гэж үздэг. Бас итгүүлдэг. Жилийн өмнөх би жил болгоны 7 сарын надад тохиолдсон үйл явдлын тухай гайхангуй бичиж байлаа, ингэхдээ над бас дараа жилийн 7 сар яаж нөлөөлөх бас би яах бол гэсэн хүлээлтийг өөртөө үүсгэчихсэн болохоор бичихгүй, тэмдэглэхгүй байж чадахгүй нь. Энэ жил 7 сарын өдөр болгоныг алдалгүй мэдрэхийг бас өөрчлөлт яаж над нөлөөлөх нь вэ гэж хүлээгээд ч байсан уу, нэг л том тэсрэлт хүлээж байлаа. Аажим аажмаар яарах миний сэтгэлийг дарах том үйл явдал болсонгүй, бас гонсойсонгүй. Жижигхээн алхам хийсэн, найзынхаа тусламжаар... "Ирээдүйд өөрөө хичээж чадвал өөрчлөлт дагуулахаар... Зарим тохиолдолд хүн мөнгө, санхүүгийн олон асуудлаас болж хобби, сонирхол, боловсролоос татгалзах юм даа" гэж хэсэгхээн бодоод гунихраад авсан шүү. Гэхдээ зүгээрээ алхам алхамаар шүү дээ... Үгүй бол "таксидч