Posts

Showing posts from February, 2015

Цаг хугацаанд баригдахаараа л асуудалыг ТОМоор харж шийдвэр гаргахдаа муу болдог

Image
Хааяа хааяа гэнэт гэнэт афоризм болгоод өөрийнхөө овог нэрээ тавиад үр хойчдоо өвлүүлмээр санагдах юм аа, та нарт ч мөн адил биз дээ... /наргиа наргиа/ Миний хувьд шийдвэр гаргах тал дээр бодлогогүй үйлдэл хийх нь олонтаа, ядаж бодлоосоо ам нь түрүүлчихдэг муу зантай учир писс хэлтэл нь хэлээд дараа нь хэлсэн үгэндээ хүрэх гэж хичээнээ, тэгснээ дэндүү хүнд санагдаад өөр юм хийж явж байх зуураа нөгөөдөхөө бодож шаналаастай. Тэгснээ шур гээд хийчихнэ, бодож явсан нь тархиндаа боловсрогдож байна гэх үү зүгээр л аяндаа болж бүтээх байсан асуудал гэх үү бүү мэд Заяа нь түшээд зам нь хүлээгээд байна уу бүү мэд дээ, хорвоогийн тоосыг хөдөлгөөд л явна...дорвитой хийсэн өөрчлөлт байхгүйн дээр ингэвэл дээр байх аа миний дүү, миний найз гэсэн үгээр тулгуур хийж, уншсан болон өөрийн бяцхан тархиндаа боловсруулсан ухааны цараараа амьдрах гээд л тулгарсан асуудлуудаа шийдэх гээд л үзэж тарж үсэрч наалдаж явна /уу даа, баримттай зүйл бичихгүйн дээр асуудал проблемоо хүүрнэх нь олонтаа энэ миний хэс

Миний амьдрал, миний асуудал...

Image
Сайн уу, нээх хэрэгцээтэй мэдээлэл тавьдаггүйн дээр хэн ч эзэн нь ч барагтай бол шагайдаггүй блог минь уу зээ... Сар шинийн өдөр болгон  сүүлийн жилүүдэд дандаа ганцаараа бүгэх болжээ... эмоци гэхээсээ илүү чимээгүй амралт аван хэн нэгнээс ангид байхыг хүсэхийн дээр гэр лүүгээ очих зардал мөнгөнөөс болдог юмуу даа ганцаараа л хэдийн үлдсэн байх юм... уйтгартай хүн юм чинь блог нь ч уйтгартай байхаас яахав...  Баяр цэнгэлд нээх дурлахгүй, ганцаараа гиюүрэх гэхүү хийх ажлын жагсаалт, яарч сандарсан зүйлсээс хол тааваараа байхыг илүүд үзэх болжээ... дараа хийе, завтай болохоороо хийе гэсэн зүйлсээ өмнөө жагсаагаад нүдээ бэлчээхээс өөр завгүй үедээ хийж амжихгүйнээ гэсэн ч хийх гэж оролдож байдаг зүйлсээ ч хийхийг үл хүснэ... Идэвхигүй, зорилгогүй яаралгүй амьдрал чинь тэгээд миний хүсээд байсан зүйл юм гэж үү гэвэл бас үгүй ажээ... Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй хэм хэмнэл л миний амьдрал бас ажил болоод байна. Дэндүү их ажлын ачаалал, хэтийдсэн дарамт шахалт, сэтгэлийн зовлонтой байд

Зарим нэгэн зүйлс хүнд ямар их үнээр олддог юм бэ?

Image
Амжилттай яваа хүмүүсийн хувьд түүний хэр их хөдөлмөрлөсөн болон эцэг эх ах эгч нь нөлөөтэй болон дэм болсон гэж үзэж болох боловч нөгөө талаас хувь заяа нь тэр хүнд өртөй гэж тайлбарлаж болох талтай. Гэтэл өөрийнхөө бор зүрхээр яваа мэт боловч, хангалттай үр дүн гаргасныгаа эргэн хадгалах яасан хэцүү юм бэ? Хөдөлмөрлөөд л хөдлөөд л байгаа нь бага байна гэж үү дээ? Хэн нэгнээс хариулттай асуулт тавихыг хүснэ. Мухардалд оруулж байгаа юм чинь гарц заавал байх ёстой тийм биз дээ? Учрыг нь олохгүй зүйлс яасан их юм бэ?  “Байр” минь чи надад ямар их үнээр олдоо вэ?