Posts

Showing posts from September, 2014

Би хэмээх элийрэл, бодрол...надаас урсах үгс бла бла бла

Image
Өнгөрсөн бүх зүйлийг хийхгүй яасан юм бэ гэж шүүмжилдэг занг яая даа байз... Цаг хугацаанд баригдан хийж буй үйлдэл, амнаас зүгээр л урсан гарах үгсийг тогтоон барих яасан хэцүү билээ. Энэ цаг хугацаа ингэж бичин суугаа би бээр энэ цаг хугацаанд юу юу амжуулсан бол юунд  хүрэхээ ч эс мэднэ. Гагцхүү тогтоон барихгүйгээс хойш араас нь алдаагаа цэнэж, дахиж гаргахгүйг л хичээхсэн. Хүн байхгүйд ганцаараа үлдэхдээ л чимээ шуугианаас холдохдоо л өөртэйгөө үлдэхдээ л тунгаадагтаа...ер нь юунд буруу өгөх ёстой юм болоо, төөрөгдсөөр явтал би-гээс юу ч үлдэхгүй болно. Тэр л үнэн. Юунаас ч хаанаас ч ухаж ойлгоод тайлбарлаж болох...би ер нь хэн юм бол оо? Шавхагдашгүй нөөц эсвэл эгэл жирийн хумхын тоос...цаг хугацааг хожихыг хүссэн ч улам цаг хугацаанд шахагдах нэгэн...