Posts

Showing posts from August, 2014

Өөрөө өөртэйгөө байх цаг

Image
Үргэлжийн завгүй, байнгын хөгжиж, урагшилж байгаа нийгмийн урсгалд хөвөн явсаар ёстой л Сараагийн дууны үг шиг өөрийгөө л олохгүй л явна даа... Хурдан хурднаар өөрчлөгдөж байгаа темпэнд орчинд хүмүүст дасах шиг эвгүй, хэцүү зүйл байна уу, харьцуулцгаая. Ингээд л бодол цуврана… Шинэ сар, шинэ 7 хоног, шинэ өдөр гээд л амьдралын минь ар араасаа хөвөрсөн өдрүүд үргэлжилнэ... шинэ сонин юмс үзэгдэл барагтай л болохгүй нэгэн хэвийн амьдралын темптэй би шинэ сонинг хүнийг илүү чухалчилна...тэр тусмаа одоо шинэ танил гэхээсээ илүүтэй шинэ хайр, тэр хайр нь насан туршийн байгаасаа амьдралд худал хуурмаг зүйлс үнэнээсээ бага байгаасай гэж хүсэмжилнэ...элдэв шинэ сонин амьдралын өнгийг ном, сониноос авсаар аяандаа уйдах шинжтэй болжээ. Тиймээс бурхан минь, амьдрал минь уйдамгүй хайрыг над өгөөрэй, олгоорой, итгэмжтэйгээр хүлээн авна. Цаг нь болсон уу гэж асуумаар байна. Бусдын хөрөнгийг бусдаас харамласаар харамч байхгүй нэр зүүх нь одоо бүүр элбэг болжээ, хямрал үнэндээ хаанаас ирэв

7 сар ба миний амьдралын мөчлөг

Image
7 сар Жил болгоны 7 сард амьдралд минь их өөрчлөлт авчрах юм, би тэр хэрээр гайхаж бас эмээсхийн энэ сарыг даллах юм. Юу гэхлээр 2009.07 сард би хагалгаанд орж байжээ Намайг маш их өөрчилсөн, сэтгэл санаа, бие махбодь гээд л бас энэ үед л аавтайгаа илүү дотно болжээ, яг найзууд шиг. Миний хамгийн сайн найз "ААВ" болсон... 2010.07 сард дахиад л хагалгаа Гэхдээ илүү хэрсүүжиж бас эрүүлжсэн, илүү зоригтой ч болсон... 2011.07 сард АНХНЫ АЖИЛ хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн /бүтэн цагийн шүү ккк/ 2012.07 сард Шинэ газар, ус шинэ нөхөд, шинэ харилцаа 2013.07 сард Шинэ байр, шинэ амлалт, шинэ хүсэл, шинэ ажил 2014.07 сард Шинэ ажил... Товчхоноор ийм ч гэлээ энэ сар ямар удаан өнгөрдөг гээч, ярих юмгүй удаан бас сэтгэл дэнслүүлнэ, уйлуулна, баярлуулна, хайрлуулна... 2015.07 сар чамайг хүлээнэ...