Posts

Showing posts from March, 2014

8 хувь ба түүний эргэн тойрон...

Image
Хүн аливаа асуудал өөрт нь таараад, зууралдаад эхлэхээр л жинхэнэ гол цөм рүү нь ордог гэж үнэн юмаа, миний эргэн тойрны хүмүүс 8 хувийн зээл гарч эхлэх сураг дуулдсан цагаас эхлэн түүнд хэрхэн хамрагдах, ямар шалгуур үзүүлэлттэй байгаа тухай тааралдах болгондоо үгийн далимд дурдан зээл авах тухай, хэрхэн байртай болох тухай "номлол" айлдсаар байсан ажгуу. Гэтэл би гэж нөхөр товарищ түүнийг нь огт сонирхдоггүй ээ... яваад л байсан, яваад л байсан. Өөрөө байртай болох сураг дуулаад, зээл авья гэж бодсон цагаас бүтэхгүй ч юм шиг, нөгөө талаар зүтгээд үзье ч гэж бодоод л сэтгэл дэнслэн элдвийг тунгаан явсаар 4 сарын нүүр үзчихжээ... Нэгд. Улсын комисс хүлээн аваагүй байр бол "8 хувь"-д орох хөг өнгөрөх... Хоёрт. Орлогын /тогтмол цалин хөлс, орлогын/ 45 хувьтай тэнцэх дүнгээр зээлээ төлж чадах төлбөрийн чадвар гол үзүүлэлт Гуравт. Залуу гэр бүл, өөрөөр хэлбэл гэрлэлтээ батлуулсан байж 20 жилээр 8 хувийн хүүтэй зээлд хамрагдах гол шалгууртай байжээ. /мэдээж мөн гэрээн

Загнуулах тухай миний бодол

...Хүнд загнуулахгүй байх нь нэгэн талаар "шийтгэл". Буруу зөвөө мэдэхгүй явах нь ямар үр дагаварт хүргэх вэ? Жоохон байхдаа ч үгүй мөн их сурдуулдаг байж дээ, эмээдээ... одоогоор ганц сурдчихвал "хүүхдийг хүчирхийлсэн" хэрэгт орох ч гэлээ би байх ёстой зүйл гэж боддог, зэмлэл магтаал хоёрын тун таарахад л болно. Харин яаж тааруулах жороо л олох хэрэгтэй болов уу даа...  Ээж аав хоёроосоо хол амьдрах нь зэмлэлээс минь холдуулчихав уу даа...

"Ёстой нээрээ" гэдэг үг "ёстой нээрээ" болсон тохиолдол

Би “ёстой нээрээ” гэдэг үгийг их ашигладаг, аймаг орон нутгийн хэллэг гэж ерөнхийдөө хэлж болно. Яг “биддээ” шиг... өчигдөр энэ хэллэгээсээ болж утасны цаанаас “п...” дуудсан хэрэгт орлоо. Ёстой их доромжлууллаа... Хойшдоо анхаарч ижил дуудлагатай үг хэллэгийг дахиж хэлэхээ больж үзье, арайч дээ, ингэж эвгүй байдалд орох гэж, хэзээ ч хэлж байгаагүй үгнийхээ төлөө...