Posts

Showing posts from January, 2014

Ganzorig's blog :): Geology of Shoes

Ganzorig's blog :): Geology of Shoes

2013 он ба би...

Мэдэхгүй ёстой тааварлашгүй жил байлаа, ямар ч байсан хурдхан дуусахыг хүлээж байсан жил...2012.12.31нд л энэ оныг алгасмаар санагдаж байна гэж ямар сайндаа хашгирах вэ дээ? ккк гэхдээ  тэгж санагдсан юм шүү, зөн гэх үү, худлаа элийрэл гэх үү мэдэхгүй юм даа. Ямар ч байсан 365 хоногийн ард гарсандаа баяртай байна. Томоохон өөрчлөлтүүд гарсан жил байсан, бас тийм муухай гэж болохгүй ч 365 хоногийн дотор чамгүй өөрчлөлтийг ч амслаа, мэдэрлээ... Юу юу гэвэл, хамгийн томоос нь нэрлэвэл 1. Байртай болсон 50 хувиар хөнгөлж компаниас 50 хувийг нь дааж 2 өрөө байр өгсөн явдал байлаа. Энэ 2014 ондоо ороод төвхнөнө дөө /байр интерьер сонирхдоггүй хүн чинь баахан судалдаг сонирхдог болсон гэж байгаа/ 2. Хайрын романс үүсгээд элийрээд авсан /гэхдээ бүтэлтэй болоогүй ээ, хэт хүмүүстэй нээлттэй байдаг нь тэр хүнд намайг сайн гэх ойлголтыг өгдөг юм байхдаа гайхаад авсан, зүгээр л унтая, хэвтэе гэсэн үзэлтэй эрэгтэйчүүдээр дүүрчээ, шууд зайгаа барьсан, холдсон одоо ямар ч харилцаагүй байгаа /-эрэг