Posts

Showing posts from October, 2013

Өнөөдрийн "би" бээр...

Image
Их сургуулиа төгсөж амьдрал хэмээх далайд гарснаас хойш 2 жил 3 сарын хугацаа өнгөрчээ... Ажил хэмээх босгыг даваад ... компанид орж ажилласнаас хойш ихийг үзлээ... нэг юманд тултал нь анхаарлаа хандуулаад бусдыг анхаараагүй явтал сайн муу олон хэл амыг ч хуримтлуулж хийж бүтээсэн зүйлс минь алдаа онооны дэнсийг алдалгүй тааруулан явсаар ахул "би" гэгч одоо хэн болж төлөвшиж буйгаа ч мэдэхээ байхад хүрлээ... Дахин дараагийн 2 жил 3 сарын босгыг алхахад би бас хаана явж байх болоо??? ямар их зорилго тавьж ирээдүйгээ сайхнаар төсөөлж байсан юм бэ дээ??? тааралдсан ойртоё танилцая гэсэн эр хүйст болгоныг түлхэн муухай аашаа харуулсаар... зүгээр л дотносох гэдгээс айгаад байгаагаа ч үл хайхран ажилтай, завгүй, тийм ч юмтай, тэрэнд ч явж байгаа завгүй гэсээр л би тэгээд үр дүнд нь юу амжуулан юунд хүрээд байгаа юм бол оо??? сайн найзууддаа ч зав муу гарган одоо заримтай нь ам ажил 2 зөрөөд сэтгэл ч холдоод осолгүй худлаа "найз" гэсэн дүр эсгээд  л яваад байгаа бололто