Posts

Showing posts from February, 2012

Найз минь дээ...

Зүсийг нь үзээд найзыгаа би таньсангүй, ийм өөр болох гэж Зэрэгцэн өөдөөс ширтээд найз минь намайг таньсангүй Зүсэндээ биш сэтгэлдээ байсан ажээ... өглөө найзтайгаа тааралдаад таньсангүй, таксины цонхоор булан эргэхдээ л таньлаа... шүлгээр өвчлөөд өлзийтөгс зохиолчоор өвчлөөд нэлээдгүй удсанаас ийнхүү сэтгэгдлээ мөрөөр илэрхийлдэг болчихож... сонин юм шүү... би таниагүй юу? тэр таниагүй юу?... бодохоор л гомдоод байна лав...

http://gunjiin-nulims.blogspot.com/

Өнөөдөр эрт сэрүүлэг тавиад босох гэсэн оролдлого бас л бүтэлгүйтэв... ганцаараа амьдрах гоё юм шигээ бодох юмтай...хэн намайг юу гэж бодох бол гэж огт бодох зүйлгүй...дураараа... тоглоомонд хааяаа донтоод байгаагаа эс тооцвол одооохондооо сайхан л байна... манайхан маргааш ирээд бужигнах байлгүй дээ...миний өөрөө ч хөндөхийг хүсдэггүй миний орон зайг бүрдүүлэгч бүх зүйлсд нөлөөлнө гэж бодохооор уйтгар төрнө... дураараа байх сайхөөн юм...бас ганцаардах...блог унших ч бас сайхан юм... яагаад гарчигаа энэхүү блогийн нэрээр нэрлэсэн гэвэл энэ хүний блог таалагдсанаа хэн нэгэнд гагцхүү өөртөө дахин дахин мэдэгдэхийн тулд шинэ үзэл бодол, амьдралын хэмнэлээс нь багахан ч атугай өөртөө тусгах гэсэндээ л тэр... түүний өөртөө итгэлтэй, хүчирхэг, шинийг сэдэх хүсэлтэй эмэгтэй гэдэг нь шууд мэдэгдэж байгаа нь таатай...би ийм эмэгтэйчүүдэд дуртай... түүний достыг уншиж байгаад энэ үг ямар их таалагдана вэ? ...Маргаашдаа шинэ нээлт үлдээхийн тулд би өнөөдөр хуучин замаа сонгов... Энэ нь яг над

БИ ЯАГААД ТҮҮНТЭЙ ХОЛБОГДЧИХСОНОО МЭДДЭГГҮЙ...

Image
Тэрэнтэй яагаад холбогдсоноо ойлгохгүйн....тийшээ явах учиртай, ингэж бичих учиртай байсан болохоороо л юмуу...үгүй ээ тэрэнтэй ямар нэгэн ерөөл хараалыг нь мэдэхгүй ч учирсан байх...нэг нэгэндээ ямар нэгэн нөлөөлөлтэй болохооор л мөн өөр шалтгаан байгаа байх...тэрний зангаас ямар нэгэн муухай...долигоносон ааш аягыг олж хардаг хэдий ч надаас бас тийм өнгө аяс, сэргэлэн гэнэн өвөрмөцдүү гэмээр зан чанарын нөлөө түүнд нөлөөлж хэн хэндээ ямар нэгэн зүйлсийг амьдрал амьдралын хэмнэлдэээ өнгийг нэмэх гэсэн бас тэдгээр хүмүүстэй тааралдах гэж ч танилцсан эсвэл ажил амьдралын нэгэн туршлага олгох гэснээс тааралдсан байх... тийм биш бол тааралдахгүйсэн...амьдралдаа зүгээр л зөрөөд өнгөрсөн бол түүнтэй тэр надтай ийм учраа болохгүйсэн...ямар нэгэн учиртай л байж таараа ... учрыг нь олтлооо салахгүй л зууралдаж байя даа ойрдооо...түүнээс салахаараа тэмдэглэл бичнээ... \хайртай эсрэг харж явдаг хүнээ түүнийхээ талаар бичиж байгаа санагдах хэдий ч эмэгтэй хүн шүү...би бас эмэгтэй...лол\

Мөр холбох гэсэн оролдлогоосоо... эндээ тавьчихая...

Энд тэнд цаасны буланд хэрэгтэй гэснээ...амандаа орсноо биччихдэг зантайг ч хэлэх үү...тэрийгээ хүнээс нуугаад уншуулах бас дургүй хүнээ ядаж байхад...тэгээд нэг нэгээрээ хаягдаад гээгдээд базагдаад... ингэж байхаар олдсон дээр нь ийшээнээ оруулаад байхаас тэр тусмаа өнөөдөр мааааааш завтай байна... ...Таньдаг хэрнээ танихгүй тэр хүн надад ямар их сэтгэгдэл үлдээснээ Таньсан хэрнээ үргэлж бултах энэ хүнийг би дандаа бодох...   Чамайг дандаа боддог    Хэн юм болоо гэж? Чамаас дандаа уйддаг     Хэнээс тэр билээ юу? Чиний... Миний... Бидний... Энэ амьдралын Эгэлхэн нэг өдөр Эр хүн чамайг ... даа \ над энэ хайку маягийн надаас урсан гэсэн энэ мөрүүд их таалагддаг...\ Өнөөдөр бас өчигдөр Өглөө болон өдөр Өчнөөн зөндөө өндөгнүүд Өөрөө бас өндөгийг Өвөртөлөхийг мөрөөднө Өрөвдөх сэтгэл төрвөл дарж Өндөг тахиа болно Өширхвөл идэж өтгөн болгоно...\мэдэхгүй ээ орж ирсэн зүйлсийг цааснаа буулгачихаж\ ...Би боддог Өөрийгөө \*2\  Би шүүмжилдэг Өрөөлийг \*2\ Би гом

Би хаана юугаа хийгээд явж байсан юм болоо???

Мэдэхгүй ЮМ ДАА... хичээлийн хэнээтэн байсан гэхэд арай биш...юугаа ч амжуулдаггүй байж дээ бодвол...надаас нууц зүйлсүүд зөндөө байх юм...одооо ч байсаар... би заавал ГОЛ ДҮР байх албагүй л гэж боддог байсан юм уу...заз тэр яахав...жаахан атаархал ч юм уу...\м-с л боллоо...нууж л байхгүй...бас тэр яриа, постууд сэтгэл гэгчийг минь эмзэглүүлээд байна ш дээ... ганцаараа бас байгаа нь асуудал болоод л байна уу даа...бас л бяцхан гэмээр атаархал...өнөөдөр ер нь хүмүүсийн харилцаа, биеэ авч яваа байдал бүгд таалагдахгүй байна...өнөр хүмүүс гоё юмаа...би л өнөр олон хүүхэдтэй болж үзэхээс... хүмүүс битүүний өдөр гээд сүр байх чинь ээ...бас өөрөө хийгээгүй байж хүний нэр барьж шагнал авагсад гүй ээ мөн олноо...Х.Б л байхгүй юу даа... за та нар ч юугаа мэдэхэв...бас ийшээ орж ирдэг хүн ч гэж юу байхав...өөрөө өөртөө л тэмдэглэл маягаар үлдээж байгаа эд болохооор нээх анхаарсаны хэрэггүй биз дээ лол...

Эргэж хөрвөөсөөр байтал...

...урьд шөнө аягүй дуншиж хонолоо... нам унтмаар байхад арайчдээ...ажил дээр уг асуудлууд, гэрт очоод бодогдоно... зүүдэнд хүртэл... зүүдэнд ядаж битгий намайг зовоогооч...

Бичихгүй байж чадахгүйн...

Гомдмоор байна гэвч хэндээ ч гомдох билээ... хэдэн өдөр тэр хүнийг юу гэж нээнтэглэж загнахыг хүлээх гэж ажил дээрээ яарангуй ирдэг мэт, танихгүй мөртөө тэр хүний блогтоо юу гээ бол хэмээн сонирхон цайныхаа цагаар өлөв долов хийж блог руу нь шимтэн орж сэтгэгдэл бичих... ийм маягаар суугаадаа сэтгэл өвдөх... би ийм байж болохгүй л юмсан... найзын зөвлөх нь ажлаасаа гар гэнэ... дахин өөр ажил дахин өөр хамт олонтой болохоос дальдчин... энэ хүмүүс намайг юу гэх бол хэмээн... энэ  хэдэн сарын хугацаанд намайг өөрчилжээ... хүмүүсийн зан чанар, мөн хов жив... Хүмүүс ямар өчүүхэн зүйлсүүдээс болж нервтдэг юм бэ??? Твиттер ер нь зөв сонголт байдаг бололтой...гэхдээ тэнд хүмүүстэй ярилцан найзуушка болох дэмийм... таньдаг юм шиг аашлахыг яана... бас хүндлэмээр ахтай болсон нь зол... гэвч тэр хүнтэй уулзахаас зүрхшээнэ... бэлэн болохоороо хэлээрэй гэсэн...

Аз түшиж буйд баярлалаа бурхан минь...

Image
Над ямар нэгэн байдлаар дохио өгч элдэв саад болгоныг зайлуулж буйд талархлаа...эмээ та юу, багшаа та юу? ээж аавын минь нөмөр нөөлөг, заяа буян уу? эсвэл бурхан уу? миний заяа юу? юуг ч үл мэдэгч итгэгч бус ч гэлээ алин болохыг нь мэдэхгүй ч гэлээ маш их маш их баярлалаа...санаа л зөвтэй, ааш л сайхантай явья даа... Алдаагаа тоочоод байвал гараад л байна... гэвч тэр болгонтой яг тэнцүүхэн оноо, туршлага, аз хамт явж буйд үнэхээр үнэхээр баяртай байна...