Posts

Showing posts from October, 2011

Би гэж...

Image
Хэн нэгэнтэй ажлын шаардлагаар муудалцаж үзэв... /Б-тэй.../ сонин л санагдлаа...харилцаж байхдаа гайгүй арга эвээ олох гэж үзсэн мөртөө эргээд гарав уу үгүй юу ёстой нүдний нулимс бөмбөрөөд сонин юм байна лээ...анхны маргаан байлаа. /ажил дээр гарснаас хойш шүү хэхэ/ нэхэл хатуу хүн гэж үнэхээр байдаг юм байна...тэр тусмаа нөгөө Б гэгч этгээд...хэхэ... Туршлага, цаг хугацаа, юм үзсэн байх гэж чинь ёстой хэрэгтэй эд байна гээч...над дутагдаад байх юм...эдгээр...удахгүй хуримтлуулнаа гэвч цаг хугацааг алдах гээд байх юм... сурмаар сурмаар сурмаар байна ш дээ...тэтгэлэг тэтгэлэг тэтгэлэг авмаар байна...зарах уу? гэхгүй юу...худлаа худлаа…өөрийн чадлаараа тэтгэлэг аваад нэг өдөр баяртайгаар нийтлэх болно оо одоо болоогүй байна аа байна... ямартаа ч тэр нэгэн өдрийг тэсэн ядан хүлээж байна...ажилдаа дур сонирхолтой нэгэн сэтгэлээр ажиллаж байгаа болохоор урамтай байна...
Image
Сайн байна уу? гэж блогтоо мэнд хүргэе...над энээ тэрээ блогоор зочлогч байхгүй учир одоохондоо блогтоо л мэнд хүргэе дээ... Зарим, олон жил блог хөтөлж буй “архаг” блогчдын блогт уншигч зочлогч, блогоор шагайгчиддаа гээд л сүрхий мэнд хүргэдэг юм билээ...миний хувьд одоогоор блогтоо л мэнд хүргэхгүй бол хэндээ хүргэх вэ одоохондоо хэхэ....нэг иймэрхүү Амьдрал ахуй нэгэн хэмнэлээр гэж хэлэх ч хаашайн...өдөр өдрийн өнгө өөр өөр л байна...онцын юм болсонгүй...ажилчин анги болж, баахан зовлонгоо хальт хальт ороод тоочдог твиттерийн гишүүн болсон... хамт ажиллахад, яриа нийлэхэд...үнэн хэцүү хамтрагчтай байгаа...гэхдээ яахав болоод л байна...твиттэр, утас 2 байхад болоод л байна...дээр нь нэмээд киндэлтэй болсон гэжугаа...дажгүй юмаа...гэхдээ аваагүй байхдаа батарейг нь дуустал баарг л эцэж, цуцталаа уншина, хэлээ сайжруулна гээд л бодоод л авсан байдаггүй харамсалтай байгаа...ажлаасаа нэг л ядарсан стрессдсэн хүн харихий, унтхий, босхий, ажилхий...голоор нь юун унших болоод л байна...гэхд