Posts

Showing posts from September, 2011

Найз минь дээ...

Image
Сайн уу чи минь хаана явна даа... надтай нүүр тулж уулзах, зовлонгоо ярилцаж, гунигаа хуваалцах зав чамд алга явна уу? Би чамайг санаад байна... уулзахад заавал мөнгөтэй байх хэрэгтэй гэж үү? зүгээр л чи сэтгэл гаргаад ирэхэд болно шүү дээ...би чиний хувцаснаас, сурсан зүйлээс, хийж буй ажлаас ер ичихгүй шүү дээ... чи тэрийг мэддэггүй гэж үү??? утсаа авахгүй, мессеж бичихгүй...би тэнд явна шүү найзаа гээд сураг гаргахгүй хүнийг би яагаад хамгийн сайн найз минь гэж боддог юм болоо??? чи надад хэзээ ч хариулахгүй байх л даа...магадгүй хариулах зав чамд олдохгүй байх... Надаас илүү амьдрал таньж, хар бор бүх ажлыг хийж үзэж энэ бүхнээ зөвхөн эгч дүү хоёрынхоо сайн сайхны төлөө гэдгийг чинь бүрэн мэддэг ч гэлээ найз минь чи тэр хоёроо насан туршдаа дагаж, туслаж дэмжиж явахгүй шүү дээ найз минь... Яагаад 2 өөр замаар явж байж нэг л гарам дээр таарах энэ хувь тавиланг найз минь чи мэддэг ч болоосой... миний сургуульд сурсан чиний сураагүй хоёроор энэ хорвоо хэмжигдэхгүй шүү дээ...анги

Та Эрдэнэс Тавантолгойн хувьцаа эзэмшиж байгаагаа мэдмээр байна уу

"Монгол Улсын Засгийн Газраас 2011 оны 3 дугаар сарын 31-ний өдөр “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн нийт хувьцааны 10 хувийг Монгол улсын бүх иргэдэд эзэмшүүлэхээр түүхэн шийдвэр гаргасан билээ. Тэгвэл өнөөдөр “Үнэт Цаасны Төлбөр Тооцоо Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ХХК нь Монгол улсын иргэн бүрийн нэр дээр “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн 536 ширхэг хувьцааг эзэмшиж буйг баталгаажуулан Үнэт цаасны бүртгэлийн ажлыг хийж дуусгалаа. Иймээс иргэд Та бүхэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч болсноо htpp://registration.schcd.mn гэсэн цахим хаягаар орж, өөрийн регистрийн дугаарыг шивж оруулан шалгах боломжтой боллоо." Ийм хэрэгтэй мэдээлэл уншив. Регистрийн дугаараа хийж шалгасан чинь аргагүй хөөрхий минь гарч байна аа... Та 536ш хувьцааны эзэн эн тэр гээд...Харин ямар нэг брокер дилерийн газар данстай байх хэрэгтэй гэнэ. Ойрын хугацаанд данс нээлгэдэг хэрэг... Та ч бас дансаа нээлгэсэн үү?

Би ч гэсэн жаргамаар л байна ш дээ...

Image
Нэгэн үдшийг найзуудтайгаа жүжиг үзэж өнгөрөөв. Нууц амрагтай, эхнэр нөхрөө араар нь тавьдаг хүмүүс үзвэл илүү хүрэх юм шиг санагдав... Ёстой сайн жүжиглэдэг юм билээ драмын жүжигчид... Хааяа хааяа амьдарч буй хайрцагнаасаа, нэгэн хэвийн амьдралаасаа гарах хэрэгтэйг ийшээ тийшээ явж нүд үзэж, хүн таних ёстойг ухааруулав...

Хуучны чимэглэл дурсамж сэргээв бас шинэ санамж...

Image
Энэ чимэглэл цаанаа л нэг гоё...дурсамж бүрийг минь урин дуудах шиг... twitter-ээр хэсэж яваад олов. Шинэ жил дөхөөд ирэхээр л аав ээжийгээ ёолкоо засая гээд гуйдагсан. Жил бүр л энэ жил засахгүй гэдэг ч зассаар л байдагсан. Ёолкны модоо муу, салж унах гэж буй моралын элэгдэлд орсон аргагүй аргагүй гэсэн мөртөө л жилээс жилд хуучин гэгдэх эдгээр чимэглэлүүдийг өрөөд л засна. Айлын гацуур модыг харах бүртээ гоёд нь атаархдаг ч гэрийнхээ аавын эгчийнхээс уламжлагдан ирсэн тэр гацууртай хачин их хайртай байж дээ... Мөн эдгээр чимэглэлүүд минь... Дүүтэй болсноос хойш үгүй мөн олон чимэглэлүүдээ хагалуулж, дандаа хэрэлдэж, зодолдоно. Айлын бага нь л дийлэх юм хойно доо... Би л сүүлд нь хамгийн буруутан болно шүү дээ... Гацуурныхаа өмнө зогсож зургаа авахуулж байгаагүйгээ бодохоор харамсалтай ч гэлээ тэгэх боломжгүй байсан юм шигээ... Аав ээж минь их хуучинсаг үзэлтэйн дээр маш их хайртайн мөртлөө хайраа илэрхийлж гаргадаггүй хүмүүс юм уу даа... хэзээ ч тэврээд үнсээд эрх