Posts

Showing posts from August, 2011

Мөнгөөр гарсан л бол бүртгэх зарчим... гээч

Image
Мэдэхгүй ээ, манай ерөнхий нябо мөнгөөр гаргасан зардал нэг бүрээ хянах гээд дайрчих юм. Хянах нь зөв ч бас, амьдралтай, хэмжиж болохгүй зүйл байна шүү дээ гэдгийг олон жил нябо хийсэн туршлагаараа яагаад хэмжиж дүгнэж болохгүй байгаа юм болоо? Эсвэл бүх зүйлийг хэмжиж болох юм гэж үү? мэдэхгүй мэдэхгүй... ингэж хүмүүсийг эвгүй байдалд оруулах гэж... ийм болохоор л магадгүй нябо нар муухай ааштай, их зантай, биеэ тоосон аашгүй гэх үгнүүд дэлгэрч хүмүүсийн бодолд тэр мэргэжлийг үгүйсгэсэн, далдуур муулсан үзэгдэл нийгэмд түгсэн байх... тийм үү... миний мэргэжилээ гэж...

Хошигнол

Fri-end- Girlfri-end- Boyfri-end- Everything has an -END- Except for Fam-ily- Because They will always be there to say -ily- (I Love You) to you сая нүүрном дээр хүн бичсэн байхаар нь хуулчлаа... кккк ... хөөрхөн хошигнол байна гээч... мартахгүйн тулд хадгалчихая...

Энэ 7 хоног... хийгээд бодрол...

Image
Хаха ямар их сандрал тэвдэл, ямар нэгэн ажлаар бөмбөгдүүлсэн 7 хоног эхлэсэн тэр чигээрээ үргэлжилж дуусах бололтой шүү... кккк Блог руугаа орж ирэх ч завгүй мөн зовлон жаргалаа хуваалцах ч завгүй байлаа. Миний ажлын онцлог чинь угаасаа ком ширтэх шүү дээ уг нь... удахгүй хараа муутай болох байх шүү муу дээрээ... Мөн түрүү 7 хоног ажлаас гарах гэж үзэв барсангүй ээ хө... Энд миний байх газар биш юм шиг санагдаад мөн гэрээсээ хол яасан ч хэцүү юм бэ дээ гэрээ санаад... мөн өөртөө миний амьдрал тэнд байгаа гэж итгүүлчихсэний дээр ээждээ санаа зовсноос л болсон хэрэг байх даа үгүй мөн яасан сайхан зөрүүдлэв ээ... одоо ч энэ газартаа ямар ч байсан жил болох байх шүү... Мөн энэ болон өнгөрсөн 7 хоногийн сонин нь kindle захиалсан одоо ном уншаад л байж дээ... хурдан ирээсэй... хүлээж байна шүү... Мөн хүмүүсийн характерийг аймаар ажиглаад байх юм. Яагаад тэр юм болоо? Хүмүүс тэр тусмаа ажил дээр гарсан архаг гарууд чинь юм л ярьвал аль болох 2-р сувгийн зүйл ярьж тийшээ хандуулчихдаг болчи

ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ СУУЦ ТӨСӨЛ хэрэгжиж байна... хүмүүсээ...над маш их таалагдлаа...газартай, мөн тогтвор суурьшилтайсан бол энд хамрагдах байлаа гэж...даанч харамсалтай...гэхдээ олон хүмүүс хамрагдаж байртай болох нь ямар гоё юм бэ?

ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ СУУЦ ТӨСӨЛ Баригдах хугацаа: 25 хоног Барилгыг гүйцэтгэгч байгууллага: Олон жилийн туршлагатай АТА; трейд, Бурхант Хус, Батгарав ХХК Барилгын үнэ: 35 мкв -15,760,000 төгрөг; 65-72 мкв -28,350,000 төгрөг Сайн чанарын 3 давхар шиллэгээтэй вакум цонх, паркетин шал, бүргэд хаалга, дотоод, гадаад засал, халаалтын систем /ханан болон нам даралтын зуух/ үнэд нь багтсан Үнэ хямдрах боломж: Мянганы Сорилтын сан, НҮБ-н төслийн зүгээс олгох татаас Чингэлтэй дүүрэгт баригдах бүх сууцанд татаас: 35 мкв-5 САЯ төгрөг; 65-72мкв -9 САЯ төгрөг, Бусад дүүрэгт баригдах сууц талбайн хэмжээ харгалзахгүй 5 САЯ төгрөг ТАТААСЫН дараа буюу таны сууцтай болох үнэ: Чингэлтэй: 35мкв-10,760,000төгрөг; 65мкв-19,350,000 төгрөг Бусад дүүрэг: 35мкв-10,760,000төгрөг; 65мкв-23,350,000 төгрөг Төсөл хэрэгжиж буй нутаг дэвсгэр: Улаанбаатар хот бүх дүүрэг, Эрдэнэт, Дархан хот Зээлийн нөхцөл, шалгуур: Зээлийн дээд хэмжээ: 20,000,000 төгрөг; Урьдчлгаа: 35 мкв-902,000 төгрөг, 65-7

"Нинжа Үндэстэн Монгол" Баримтат кино

Image
Хүний амьдралаа гэж... нэг л олдох амьдралаа ингэж үрэх гэж... Төр засгаас арга хэмжээ авч энэ ард иргэдээ хүний зэрэгтэй амьдруулж болохгүй юм гэж үү?

Монгол хүн бол та заавал үз

Image
Үзсэн чинь блогтоо тавьж цааш ганц хоёр хүнд ч хамаагүй үзүүлж нэгийг бодуулахыг хичээлээ... Таалан үзнэ үү?

Ceramic art

Image
Хөөх үнэхээр гайхалтай. Ирэх сараас керамикийн сургалтанд ажлаа тараад явдаг хэрэг ээ. Даанч тараад гэр лүү гээ ямар арга замаар хүрнэ ээ гэдэг л аймаар байна шүү. Дандаа ойроос яваад муу зан сурчжээ би...кккк

Silhoutte

Image

Афоризм болгож мөрдөхөөр үг...

Image
Өөрийгөө нээхээс бүү ай. Хүн бол олон хуудастай ном юм гэж хэн нэгэн ухаантан хэлсэн байдаг. Та өөрийнхөө сайн муу талыг нээж чадалгүй олон жил өнгөрсөн байвал номынхоо зарим хуудсыг сөхөж хараач үгүйтэй адил. Тиймээс санамсаргүй ч гэмээр зарим ажлыг оролдож, өөрийгөө турш. Загвар өмсөх, бүжиг хийх, дуу дуулах, спортын багт оролцох, техник хийх, турших гм үндсэн ажилд хамааралгүй хэрнээ таныг хувь хүнийх нь хувьд баяжуулж, сонирхолтой байлгах зүйлд зориг гарган оролцож бай... / Ц.Оюунгэрэл- Миний ажлын ноу-хау номны хэсгээс/

Зүгээр л...

Image
Зүгээр л хэн намайг юу гэхнэв гэж огт юу ч бодолгүйгээр ийм тод хувцас өмсөөд гудамжаар гунхалзаад нэг алхахсан... Хэдий болтол би ингэж...

Vivaldi

Image
Сонгодог хөгжим үнэхээр гайхалтай юм аа... уярав...

Төсөөлж байгаагүй сонирхолтой 3 хүний дуулсан дуу байна гээч...

Image
... тэртээ тэргүй тэнгэрт биш газар шингэнэ энэ ёстой гоё үг байна... тэр хэсэг хүмүүст зориулсан хэсэг нь... энэ дуу таалагдав...

Ямар сонирхолтой урлагийн нэг хэлбэр вэ?

Image
SUPAKITCH & KORALIE - VÄRLDSKULTUR MUSEET GÖTEBORG from elr°y on Vimeo .

Кимүра Аяако- "Бурхан ивээдэг болов уу"

Image
Ийм уужим нутагтай, ийм хачин, цаг барихыг мэддэггүй хэрнээ яагаад ингэж яарч сандран, дугаарлан зогсогсдын урдуур дайрч зүтгэнэ вэ? Залхуу учраас, хүлээх дургүй учраас ингэдэг нь мэдээж. Дугаар дайрах ялимгүй жижиг сажиг юм мэт боловч, Монголын нийгэм соёлын хөгжлийн хувьд энэ асуудлыг ярихгүй бол болохгүй санагдана. Энэ бол соёл, ёс суртахуунтай хамаатай асуудал. Олон хүн дугаарлан зогсож байгаа газарт хүн бүр өмнөх хүндээ уцаарлан дургүйцэх нь хүний сэтгэлийн онцлог болой. Огт танихгүй хүн хэрнээ зөвхөн миний өмнө зогсож байгаа гэсэн тэр утгаараа онцгүй хүн шиг санагдана. Хэрэв миний өмнө зогсож байгаа олон хүний дотроос будилж, саад болж байгаа, эргэж буцаж, их бутархай мөнгө тоолж их цаг авч байгаа хүн бол хамгийн дургүй хүрмээр санагдана. Кассын дэргэд баахан дугаарлаж хүлээгээд, авах гэсэн бараа бүтээгдэхүүнээ авах гэж бас л зөндөө хүлээнэ. Ингэж хоёр удаа хүлээж зүдэрнэ. Энд хайран цагаа алдаж хохирохоос гадна дугаар дайрсан хүнд дургүй хүрч, сэтгэлээр хохирно. Дугаарлаж

Гэнэт бодсон бодол...

Image
Уур амьсгал өөрчлөгдөж байна... Байгал дэлхий дээр ч, хүн дээр ч... Ёстой нөгөө шалгарал л одоо явагдах байх даа. Би хэр өөрчлөгдөж байгаа бол? Над нөлөөлөх нөлөөллүүдээс, мөн орчноосоо... Ямар ч байсан сайн муугаар өөр ондоо хүн болж л байгаа байх... Хүнийг юу илүү өөрчилдөг бол? Гэр бүлээс илүү/ аав ээж эгч дүүгээс ондоо/... Хүн л хүн л хамгийн их өөрчлөгддөг, мөн өөрчилдөг... Намайг бүүр жаахан байхад эмээ маань оршуулгын газар луу ээж рүү гээ хааяа нэг очдог байлаа. Би их айна... Тэгтэл эмээ үхсэн хүнээс илүү амьд нь аюултай... Амьд хүнээс л айж яв гэж хэлсэнсэн. Тэр үедээ харин ч үгүй ш дээ эмээ, яагаад?... гэтэл чи өөрөө том болохоороо мэднэ ээ гэсэн. Би одоо мэдлээ эмээ. ХҮН зөвхөн ХҮНЭЭС Л айж явах ЁСТОЙГ...

Кимүра Аяако- "Суулгах үр хаана байгаа бол?"

Кимүра Аяако бол үнэхээр үнэхээр үнэхээр сайхан бичдэг миний хувьд маш сайн "зохиолч". Түүний талаар интернэтээр монголоор хайвал түүний "Тархины тураал" гэсэн нийтлэл чамгүй олон блогын хуудаснаас олдддог юм. Нийтлэлийн дор маш их шүүмжтэй... Түүний өөр сонирхолтой нийтлэл олддоггүйн маш таагүй. Кимүра Аяакогийн бичсэн "Баруунаас мандах наран 2" гэсэн ном над бий. Харин 1 нь хэн нэгэнд байвал түүний нийтлэлүүдээс интернэтэд тавьж, олон хүмүүст ухаарал хайрласан нийтлэлүүдийг тавиасай гэж хүсэж байна. Би маш олон номын дэлгүүрээр түүний номыг хайгаад олоогүй. Мөн номын сангуудаар ч... Хэрвээ япон хэл мэддэгсэн бол түүний ярилцлагыг ч болов уншихыг маш их маш их хүсэж байна. Мөн над шиг бодолтой хүмүүс байвал хайгуул хийж над мэдэгдээсэй гэж хүсэж байна. Түүний "Баруунаас мандах наран 2" номноос завтай үедээ нийтлэлийг нь оруулж байна аа. Олон хүн Кимүра Аяакогийн бичсэн нийтлэлүүдийг уншаад нэгийг бодож, хоёрыг тунгаагаасай гэж хүссэний үндсэн дэ

Блогын сурталчилгаа...

Би өөртөө таалагдсан төрөл жанрын дуунууд сонсдог. Гэхдээ рок талдаа дуунууд арай хүнддээд байдаг юмаа. Блог хэсч яваад "гоё" блог оллоо. rockmon.blog.banjig.net Цаашаа илүүг үүнээс ороод үзнэ биз... Нисванисын дууг татахаар тавьсан байсанд учиргүй баярлан татав... Мөн татахаар олон дуу тавьсан буянтай блог байлаа...Талархав...

Өөрийгөө олоогүй байтал...

Image
Би энэ олон ажлын илүү саналуудаас залхжийн яг үнэндээ. Хийж буй ажлаа хаяад гүймээр санагдтал янзан бүрийн тэр гоё, энэ илүү гэсэн энэ тэр гэсэн мөн яриануудаас ч мөн адил залхжийн. Зүгээр л мөрөөрөө энэ одоогийн ажлынхаа зүйлийг гартаа ортол, толгойдоо шингэтэл сэтгэл зүрхээрээ өөрийн болгож, мэргэжлийн зэргээ ахиулая даа... боломж олдвол... нэг газар луу си ви-гээ явуулах гэснээ болилоо... янз бүрийн блог уншаад л бодлогоширох таалагдаж байна үүний оронд... тэгтэл нэг блогын бичлэг хачин таалагдлаа... Сүүлийн хэсэг нь өөр утгатай боловч энэ бичлэгийн 3ний 2 нь хэнд тустай санагдав... "Бусдын цуурай" Нэгэн дүүдээ үүнийг бичив. Хэн гэдгээ мэдэж байгаа. Хүн амьдралаа өөрөө л тодорхойлж амьдрах ёстой. Харин өөрийнхөө тодорхойлоод байгаа тэр амьдралд чинь чи гол үүрэг гүйцэтгэсэн үү, бусад гүйцэтгэсэн үү? Үнэт зүйлс чинь чиний зуун хувь хүлээн зөвшөөрдөг зүйлс мөн үү, эсвэл зөвхөн бусдын тулгасан зүйл үү? Хүсэл мөрөөдөл чинь чинийх уу, эсвэл хэн нэгэн чамд "Ийм л

Надад төрсөн бодол...замбараагүй сараачил

Би өөрөө өөрийгөө бас л олоогүй бололтой. Миний бодол цэгцрээгүй, ухаан бүрэлдээгүй, салхи хаашаа би тийшээ байх чинь... Мэдэхгүй ээ гэж санаа алдах нь их болчих юм. Гэхдээ хэн нэгэн надаас асуувал биш өөрөө өөртөө л ийм хариулт өгөөд байна... Саяхан төгссөн гэдэгтээ итгэж өгөөгүй байтал ажил, ажилчин анги болчихсон... Гэтэл энэ ажилдаа насаараа өөрөөр хэлбэл тэтгэвэрт гартлаа ажиллана гэж огтхон ч бүүр огтхон ч төсөөлөгдөхгүй байна. Дахин өөр боломж, юу байна, цаашид би суралцах, өөр юм эхлүүлэх хэрэгтэй талаар л их бодох юм. Мөн энэ ажил надад сэтгэлд нэг л хүрэхгүй байх шиг. Бусад саяхан төгсөгчид мөн хаана юу хийцгээж хэдэн хувь нь сэтгэл хангалуун байгаа болоо? Их ажилтай, ажлын ачаалтай нэгэн нь их цалин авах юм, бага ачаалалтай өөрөөр хэлбэл өмнөх 1-р хувилбартай харьцуулахад шүү дээ, арай бага зарцуулж хөдөлмөрийн бүтээмжийнхээ хариуд хөлс авч байгаа нэгэн нь багаар үнэлүүлээд явах юм. Мөн дээрээс нь жинхэлээгүй гэдэг шалтгаанаар бүүр бага авах юм. Би 2-р хувилбарын ажилд орсон

TeDxUlaanbaatar

TeDxUlaanbaatar болох гэж байгаа юм байна. дэлгэрэнгүйг yaruusetgegch.com-оос дэлгэрэнгүйг мөн өөр олон илтгэлийг www.ted.com/talks