Posts

Showing posts from July, 2011

Чулуугаар хүртэл урлаг... гайхалтай сэтгэнэ ээ гэж

Image

Бодох л асуудал...

Image
Би мэргэжил сонгохдоо тухайн мэргэжлийнхээ өнгөцхөн төсөөллөөс нийгэм дээрээ сайн өгч чадаагүй уурандаа болон эгчийн манай сургуулийн хуваарь байвал түүнийг авчих гэж зөвлөснөөр нь яг үнэнийг хэлэхэд сонгочихсон байсан бололтой. Дараа нь гарах үр дагавар, энэ сонгосон мэргэжлээрээ дөрвөн жил суралцаад дөч тавин жилийнхээ хоолыг олж иднэ гэж төсөөлж бодоогүй дээ нэг бодлын алдсан ч юм шиг. Төрсөн ахтай, эсвэл эгчтэй байсан бол миний өмнө нь нэг нь сураад өөрийн дүү шигээ сэтгэл гарган зөвлөсөнсөн бол гэж би үе үе харамсдаг байжээ. Гэхдээ хүн өдөр тутмын нэг үйлдэл, хөдөлгөөн давтаад л байвал бас дадчихдаг “нийгмийн бас байгалийн” амьтан учир би ч мөн дадаж, орчиндоо бага багаар дассан бололтой. Одоо өөрийн сонгосон энэ замаараа мөрөө үлдээж туршлага хуримтлуулахаар зорин явна. “Ажиллаж үзэх, амьдрах” – аав ээжээсээ мөнгө зулгаан сурахаас тэс хөндлөн газар тэнгэр шиг ялгаатай юм аа. Одоо тэр хичээл дээр үзсэн мэдлэг чинь аан энд хэрэгтэй байж энэ тэр гээд практиктай тулган байна. Мөн са

Interior design

Image
Тавилгагүй, үзэмжгүй засах гэхээр санхүүгүй байна уу? тийм бол багахан чимэглэлээр гэрээ чимээрэй... Над маш таалагдсан. Ингэнээ хө Эх сурвалж: www.designsponge.com

Хийсвэр теннис тоглоом

Image
Happinet компани үл үзэгдэгч өрсөлдөгчтэй тоглох хийсвэр теннис тоглоомыг Tokyo Toy Show 2011 үзэсгэлэнд танилцуулсан байна. Хийсвэр теннис нь зөвхөн цохиураас бүрдэх боловч түүний тусламжтайгаар бөмбөг цохих мэт хөдөлгөөн хийх төдийд өөрөө өөртэйгээ теннис тоглох боломжтой юм. Цохиур (ракет) нь чанга яригч болон хөдөлгөөний мэдрэгчийг агуулж, тоглогч хийсвэр бөмбөгний цохилтын чимээг сонсож түүний хэмнэлийг мэдэрч тоглодог. Мөн цохиурын бариулд байрлах товчлуурыг дарангаа цохих хөдөлгөөн хийвэл илүү хүчтэй цохилт хийнэ. Харин цохилтын дууны хэмнэлийг хамгийн сайн мэдэрч тоглож чадсан хүн ялагч болдог байна. Тоглоом нь эхлэн суралцагчдад зориулсан "хэмнэл", дунд болон дээд шатныханд зориулсан "тэмцээн" хэмээх 2 хувилбартай юм. Уг тоглоомын үндсэн зарчим нь тасралтгүй тоглож байгаа мэт боловч тоглоомыг үргэлжлүүлэх тусам хийсвэр өрсөлдөгчөө ялах хүсэлд автдаг байна. Мөн гэртээ ганцаараа тоглох боломжтой ч баяр ёслолын үед олон хүн цугласан газарт элдэв хөгжилтэй хө

Найз...

Image
Хүнд маш олон янзын найз нөхөд амьдрах хугацаанд таарч дотносч нөхөрлөдөг бололтой. Гэхдээ аль нь илүү сайн найз нь цаг хугацааны явцад танигдана шүү дээ... Би уг нь нэг сайн найзтай гэж бодож явтал тэр намайг утсан дээрээ зүгээр л нэрээр минь хадгалчихсан байвал яах уу? ёстой гомдоод юу гэж хэлэхээ мэдэхгүй байдалд орсон. Хүн яаж хандана тэр хэвээр хандана гээч болох шахсан. Гомдсондоо болоод нэрийг нь ч бас тэгээд хадгалчихаж билээ... Тэгэхээ би ч бас муухайн байгаа шүү. Уг нь 16 жил найзалсан найз минь шүү дээ. /бусад их сургуулийнхаа найзуудыг их дотноор хадгалсан байсан л даа/ Одоо тэр найзтайгаа өдөр ирэх тусам хөндийрөөд байгаа нь хэнийх нь буруу вэ? бие холдвол сэтгэл холдно гэдэг шиг. Уг нь хамт 10-н жилд сурч байхдаа, цэцэрлэгт байхдаа ямар дотно байж вэ? Цуг их сургуульд хамт ороогүйн ийм байдалд хүргэсэн гэж үү? ... Хэзээ ч чи намайг үүнийг бичжээ гэж уншихгүйн яамай даа. Мэдвэл их гомдомхойм болохоороо багтрах байхдаа. Энэ 7 хоногт түүний төрсөн өдөр. Юу авч бэлэглэхээ б

Дахин өөр орчин...

Image
...Уг нь зөв сонголт, миний байх орчин энэ мөн байна даа гэж бодож байтал бас биш байсан бололтой. Одооны энэ сонголтоо зөв бурууг ч дүгнэхэд одоо болоогүй бололтой. Цаг хугацаа л харуулах байх даа. Юу ч гэсэн ажлын туршлага хуримтлуулахыг юм сурахыг л урьтал болгоё. Хүний занг харгалзан үзэхгүйгээр тухайн хүнээс юуг сурах, хэрхэн know-how-дож "мундаг" болох вэ гэдэгтээ л анхаарал хандуулая даа... Ээж намайг зэмлэсэн "ажил хийж үзээгүй байж байж, битгий шил гол" гэж... Үнэн л байх. гэхдээ эртхэн хүмүүсийн цаг нарыг алдаж, итгэлийг нь олоогүй байгаа дээрээ холдсон нь дээр байх... Миний бодлоор хүн ажил дээр хэд ч унаж босч сольж солигдож болно гагцхүү энэ нь "ханийн" хувьд байж болохгүй. Үүн дээр л алдаж болохгүй байх... Амьдралын зам урт хойно доо...юу тохиолдохыг цаг хугацаа харуулах биз ээ...

Photo

Image
Хоёр жилийн өмнө сүүдэр цэг комоос татсан санагдана. Маш их таалагдаад л хадгалаад авсан юм. Сая тэр сайт руугаа орлоо. Ямар ч зураг алга...

Төлөвлөгөө

Image
Энэ өдөр ихийг бодлоо. Өөрийнхөө байгаа байдал цаашид хүрэхийг хүссэн зорилго... Одоо ярихаа болиё...шууд л хэрэгжүүлэе. Ганц бие байгаа дээрээ өөрийгөө хөгжүүлэхээ л бодоё. Ажилдаа чин сэтгэлээсээ хандая...Оройтох вий гэсэн айдсааа дарая... Над яг тооцоод байсан над өглөөнөөс өөр цагт англи хэл хийх цаг олддоггүй ээ. Тэгэхлээр өглөө 5.30д босоод гялс энэ тэр өглөө хйих ёстой зүйлүүдээ хийж дуусгаад 6 гэхэд англи хэлээ хийж эхэлнэ. 8д өндөрлөөд хувцсаа өмсөөд ажлын зүг... Орой ирээд хөнгөн чанарын зүйл идээд шууд унтах...Эргэцүүлэхээ зүүдэндээ л болоё...хэхэ. Тэгж гэмээнэ би англи хэлтэй болох бололтой. 9.1 гэхэд өөрийнхөө ямар явцтай байгаа, хэр хэрэгжүүлснээ тайлагнанаа. Хэрвээ чадахгүй худлаа амалсан байвал би шууд англи хэл дахин оролдохгүй, орхилоо... ингээд миний мөрөөдлийн гадаадад магистраа хамгаална гэсэн мөрөөдөл таг болж ажлын боол л болоё...өөрөө өөртөө тэгж хандвал өөрийн л хохь шүү дээ. Илүү дутуу зүйлд цаг үрэхгүй нойрноос хүртэл цагаа харамласнаараа л би амжилтанд хүр

Ноднин жилийн номын тэмдэглэл

Image
Өлзийтөгс зохиолчийн номыг унших ямар амттай гээч... Таалагдсан шүлгийн мөр, хэсгээс нь уншиж байхдаа хаа нэгтээ тааралдсан дэвтрийн булан, жижигхэн цаасан дээр тэмдэглээд үлдээчихдэг зантай л даа. Тэр үедээ ямар номны шад байсныг нь санадаггүй ээ. Гэхдээ над таалагдсан "тасдаж" аваад үлдсэн мөрүүд... сонирхуулая... ...Зүүдэн дунд чинь залбирлаа хэлье Зүрх бүхэн чамайг хайрлаг... Шар зураас татаад Улаан цэг хатгатал... Шаналал гуниг минь чи Ийм энгийн байж уу? Саяхан цээжинд байсан Үүл гэнэт сарничхав Саваагүй ганцхан үгээр Хичнээн өдөр өвдөв өө. Яваад л өгөхөд минь надаас Ямархан нэгэн үлдвээс Явсны учир тэр. Маргааш руу өнөөдрөөс түрүүлж очмоор...

Өлзийтөгс- "Миний гунигийн дуу номноос"

Image
Хайрлаж явсан нөхөд минь Харсаар байтал бүдгэрсээр Халуун дотно төрх нь хэвээр ч Хаанаасаа ч юм арилсаар Аз жаргалын тухай бүх дуугаа мартаж Амьд хэвээрээ бид талийгаач болцгоов Аж төрөхүйн бяцхан оромж оромжиндоо Амар мэнд, мэнд амар харанхуйхан бүгцгээв Биесийн зүг очих замд маань шарилж шавав Бэлдэж хадгалсан охь дарс маань ч хөгшрөв Уучилж чадалгүй зүрхэндээ дусаасан үгсээ түүж Ургуулан тордсоор сэтгэлээ сэм бүрхээв Итгэж явсан нөхөд минь шатаж дуусалгүй унтрав ... Энд надад гунигтай байна Тэнд та нар минь ч гунигтайхан л сууцгаана уу? 2004.12.30

Афоризм

Image
Бусдад таалагдахын тулд өөрийг ярьж, хүссэнээсээ өөрийг хийнэ гэдэг л хүний амьдралын утга учрыг алдагдуулж орхидог./хэн нэгэн/ Би хэнд ч биш өөрөө өөртөө таалагдахын тулд амьдардаг. Хэрэгтэй л бол чиний талаар хүн юу л бодно бодог, харин чи байдгаараа л бай /Белинский/ Хүн юу л гэх нь хамаагүй мөрөө хөө.../Данте/ Хүнд элдэв зиндааны ялгал үгүй, харин суралцсан суралцаагүйн ялгал их. Тэнгэр бурхан баялгийг хүнд нь хайрлаагүй, харин хөдөлмөрт нь хайрласан юм. /фүкүзава юкичи/ Өөрт оногдсондоо нийцүүлэн тохиромжит авьяас чадал хийгээд зан араншингаа төлөвшүүлж явах ёстой. Тиймийн учир бичиг номын агуулга санааг ойлгож байхын тулд үсэг бичиг, гадаад хэл суралцахгүй бол горьгүй билээ. /яг над зориулсан үг/ Хичээл зүтгэл тэнгэрийн зарлигийг ч өөрчилмүй Зам ижилгүй бол сэтгэл ижилгүй Биеэ даах оюуны чадалгүй этгээд бусдын эрх хүчинд автагдаж буруу замаар орох явдал буй Өөрийнхөө оюуны чадлыг үзүүлэн харуулах үед л хүний хувь заяа шийдэгдэж байдаг. Өөрийн бодол төдийхнөө

Өлзийтөгс- "Тэнгэрт ургадаг модод"

Image
Өвдөг дээрээ гараа зөрүүлж тавиад Өдөржин би цаг хугацааг хүлээв Үүрэглэн тонгойх бөгтөр морины дүрээр Үүдэн дээр минь ирчихээд хүлээж байсныг мэдсэнгүй Цаг хугацаа надаас хорин насыг минь хулгайлж Царайлаг нэгэн охинд харамгүй бэлэглэж орхив Цасны өнгөт бошинзоор минь жаалхан түүнийг гоёхдоо Цантай харц орхин нүдний гал бөхөөчихөв Цонх түшин элгээ тэвэрч зогсоод Цохилох цаг хугацааг өдөржин би хүлээв Холд одох хүслэнт аянчны дүрээр Хаалган дээр минь ирчихээд хүлээж байсныг мэдсэнгүй Одоо надад тэр юу бэлдсэнийг мэдэхгүй Орох үүдэн дээр минь л аяны богцоо задална Охин, хүү, эсвэл эхнэр хүний гоёл, Оройтсон дурлал, эсвэл тарианы ганц үр... 1994 он.

Kindle-ийнхээ screensaver-г өөрийн дуртай зураг болгож өөрчлөх Kindle 3 WiFi-ийнхаа screensaver-г солих арга:

Image
1. Дараах файлыг татаж аваад компьютертаа задал: mediafire 2. Kindle-ээ компьютертайгаа USB-гаар холбооп дээрх задалсан файлуудаасаа update_jailbreak_0.6.N_k3w_install.bin файлыг Kindle рүүгээ хуул. 3. Kindle-ээ компьютераасаа салгаад Menu > Settings > Menu > Update Your Kindle дээр дарж дээрх jailbreak-ийг суулгана. 4. Гол Screensaver hack-аа суулгахын тулд татаж авсан архив дахь update_ss_0.20.N_k3w_install.bin файлыг, мөн linkss гэсэн хавтасыг Kindle рүүгээ хуул 5. Дуртай зургаа нэмэхийн тулд тэдгээрийгээ linkss/screensavers хавтас руу хийнэ. Зургууд нь jpg, эсвэл png өргөтгөлтэй байж болох ба 800x600px харьцаатай байна. Kindle-аа асааж унтраах болгонд өөр зураг гаргахын тулд linkss хавтасруугаа random гэсэн хоосон файлыг хуул. 6. Screensaver hack-аа суулгахын тулд өмнөхийн адилаар компьютераасаа Kindle-ээ салгаад Menu > Settings > Menu > Update Your Kindle дуур дар. 7. Зургуудаа солихын тулд тохирох хавтаст зургуудаа хуулаад, linkss хавтас руугаа reboot фай

Англи ном үнэгүй татаж авах сайтууд

Image
Англи ном үнэгүй татаж авах сайтууд Public domain Дээр үеийн сонгодог уран зохиол нь бүгд Public domain буюу зохиогчийн эрхийн хугацаа нь дууссан байдаг учраас тэдгээрийг татаж авах маш олон газар бий: Классикууд -Manybooks.net - Үнэгүй номнууд байршуулдаг бусад сайтуудаас номнууд авч, тэдгээрийг маш олон файлын төрөлд хөрвүүлдэг сайт. Номоо олсны дараа ямар төрлийн файлыг татахаа сонгоод л болоо. PDF (өөрөө тохируулж болно), AZW, MOBI, TXT, HTML зэрэг маш олон хувилбараар татаж авч болно. Нэг дутагдалтай тал нь Gutenberg зэрэг сангаас автоматаар хөрвүүлдэг тул үзэмж тааруухан байх талтай -Feedbooks - Үнэгүй номнууд нь manybooks-г бодвол илүү форматтинг сайтай. EPUB, MOBI, PDF хувилбаруудтай. -Project Gutenberg - Үнэгүй номнуудын гол эх үүсвэр сайт. Гатенбэр төсөл нь 1971 онд байгуулагдсан хамгийн эртний дижитал номын сан. Сүүлийн үед номнуудын цуглуулгаа цахим ном уншигчаар ушиж болох хувилбар руу хөрвүүлсэн. Сүүлийн үеийн номнууд Энэ нь мэдээж хууль бусны... -Library.nu -

Дуучин Сарантуяагийн дуунууд 3

Image
Миний хайртай дуучин зөндөө олон хайрын тухай дуу дуулдаг мөртлөө яагаад дандаа "хайр сэтгэл"-ийн асуудалтай байдаг юм болоо гэж би хааяа боддог юм...

Загвар өмсөгч Одгэрэл

Image
Өмнө нь би түүнийг ямар "гоё" эмэгтэй вэ? гэж харж байснаас түүний доторх ертөнцийг огт сонирхож байсангүй. Гаднаас нь хараад дүгнэчихээд хүмүүс өөр өөрийнхөө савныхаа хэрээр ойлгодог гэдэг дээ тэгж л бодож явжээ. Би түүний "Гоодаль" сэтгүүл дээрээс түүний ярилцлагыг олж унших хүртлээ өөр өнцгөөс бодож явжээ. /Гоодаль сэтгүүлийн №/2010 дугаар/ Надад харин ч ухаантай, сэтгэлийн хаттай, хүчтэй эмэгтэй шиг санагдсанаа нуух юун... *** Амьдаараа бүр залуухнаараа домог болсон Одгэрэл авхайн ганц зовлон хэвлэлийнхэн л байж мэдэх. Учир нь ихэнх эмэгтэйчүүдэд байдаг нөхрөө залуу охидоос хамгаалах, хүүхдүүдээ чанартайхан боловсрол эзэмшүүлчих, зовхины үрчлээ, оройн хоол мэтийн асуудал түүнд байхгүй .*** /*** Эх сурвалж: http://www.factnews.mn/news/view/index/id/7418/ Ийнхүү түүнийг хэвлэл мэдээллийнхэн янз бүрээр л бичиж нийтэлдэг. /хамгийн энгийн түүнийг бичсэн нь ч байж мэднэ/ Гэвч хүн болгон өөрийн гэсэн үүрэх ачаа, зовлон, асуудалтай шүү дээ... Миний хувьд загвар өмсөгч

Стресс

Image
Өнгөрсөн 7 хоног миний ажлын эхний 7 хоног байлаа... Ажиллах хөдөлмөрлөхийн сайханыг арай л мэдрээгүй байна. Эхний өдрүүдэд жоохон "шок"-ны өнгөрөв. Би одоо ажиллахад бэлэн үү, цаашид сурвал дээр үү гэсэн бодлуудад өөрийн эрхгүй автагдаж байлаа. Гэнэт гутарч, гэнэт сэргээд л их л хэлбэлзэлтэй. Тэр их хэлбэлзэлтэй байх үедээ утсаа гаргаад өөртөө зориулаад "үг" хадгалаад амжчихчээ. Сая утасныхаа draft-аас гаргаж уншаад тэр эргэцүүлэлдээ эргээд орчихлоо. Гаргаж бичие гэж ч саналаа. Эргээд жилийн дараа уншихад би ямар бодолтой болчихсон байх бол гэдэг дэндүү "сонирхолтой" байна. Тэр "үг" - Чи өөрөө л чадвартай байх юм бол хаа ч асуудалгүй хаалга нээлттэй, чадахгүй бол бүү ажил гол...

Дуучин Сарантуяагийн дуунууд 2

Image
Мэдэхгүй Энэ ч бас гоё дуу шүү

Загвар өмсөгч Пүрэвсүрэн

Image
Үнэхээр лаг эмэгтэй юмаа... Бүжиглэнэ, жүжиглэнэ, загвар өмсөнө...

Дуучин Сарантуяагийн дуунууд

Image
Энэ дууг огт сонсож үзээгүй дуу байна гээч... сараа эгч их залуу байжээ./ямар туранхай байсан юм бэ?/ Энэ дуу нь надад их таалагддаг... Бороо бороо бороо... Уг нь энэ клипэн дээр бороо гардаггүй юм биш үү. Энэ "эртуз" ч одоо моодонд орж өгч байна даа. Моод эргэнээ гэж...хэхэ Хөөх энэ дуу бүүр дээр үеийн дуу байна...ёстой гоё.

Яаж англи хэлэндээ сайн болох вэ?

Image
Мэдээж энэ бол 100 хувь хувь хүний хичээл зүтгэлээс шалтгаалах байх л даа. Тэгэхээр би өдий хэдэн жил махран оролдож өөрийгөө ялаагүй гэсэн үг. Чи хэдэн жил англи хэл судалж байгаа вэ? гэсэн асуултанд хариулахаас хааяа ичих юм аа. Яадаг юм билээ... Сонсоод байгаа хэрнээ дээрдэж байгаа үгүйгээ ч мэдэхгүй юмаа... Үг л их цээжлэх юм...Мэдэхгүй ээ... Дараа жил бас л ингээд энэ байдалтайгаа эвлэрээд суухгүйн төлөө хичээнээ...жилийн дараа энэ бичлэгээ уншаад өөртөө жаахан дүгнэлт өгөе байз...

Fashion

Image
Та өөрөө өөртөө таалагдсан хэв маягаар хувцаслаж, өөрийн гэсэн өнгө аясыг дэлхий ертөнцөд үлдээгээрэй. Заавал байх ёстой хэм хэмжээ хаана ч байдаггүй шүү дээ. Өөрчлөөд үзээд л алд.../алд-бүтэлгүйт гэсэн утгаар мэдээж биш шүү.../

Katie melua-nine million bicycles lyrics

Image
өчигдөр нэг сонсчихсон чинь аманд тэр аялгуу нь аялагдаад ердөө болдоггүй ээ. Бүтэн үгээр нь сураад ганц сайхан дуутай болноо...

Oceans 11 Буянаа

Image

Лемонс-Цаг агаар

Image
Энэ дууны клипийг нь сая л олж үзлээ... Жоохон бас бус үйлдлүүдийг эс тооцуул хөөрхөн animation ашиглажээ. хэхэ Тухайн үедээ байнга л сонсоод хэвтдэг байж билээ... Дурсамж л юмдаа яахав...

A-sound хамтлаг Beatles хамтлагийн дууг орчуулж дуулж байгаад тэд нарт баяр хүргэе...

Image
Ямар гоё орчуулаа вэ? сонсоод л сонсоод л баймаар... үг нь их гоё юм. харьцуулан сонсоно уу...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Image
Хүний эрх, эрх чөлөө \ эссэ \ Хүний эрх, эрх чөлөө хэмээх ойлголтыг мэддэггүй балчир ахуй цагтаа би Хятад орон хийгээд түүний ард иргэдийн тухай сонсоод ямар хэцүү нөхцөлд аж төрдөг ч юм бэ дээ, би ямар азаар монголд төрсөн юм бэ? хэмээн тэдний тухай анх олж сонсоод, нэгэнтээ тэдний өмнөөс гашуудаж бас өөрийнхөө хувь заяанд их баярлаж билээ... Харин одоо бол энэ тухай ойлгодог, гадарладаг болжээ. Тэр их ард түмнийг сайн хууль, дүрмийн дор хүчлэн барихгүй бол хожим гарах сөрөг нөлөөг нь эрт ухаарч харсан “Хятад хүн”-ий ухаан гэдэг агуу боловч хүний эрхийг үнэндээ гишгэсэн нь сэтгэл сэрдхиймээр... Ингээд бодохоор хүний эрх хэмээх ойлголт нь хэдий үеэс дэлгэрч хүмүүсийн ухамсарт шингэсэн юм болоо? Юутай ч түүхийн хуудснаас сөхөе МЭӨ 5-6 зуунд эртний Афин, Ромд хүний эрхийн тухай анхны үзэл санаа бий болж, харьяатын зарчим үүссэн нь дэвшил, эрх чөлөөнд хүрэх томоохон алхам болж, түүхийн 3 үеийг хамрахуйц их өөрчлөлт гарч өнөөг хүртэл улам боловсронгуй болсоор байса

Katie melua

Image
Энэ дууг баахан дагаж орилоод хэхэ... уярчлаа та минь...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

4 жилийн өмнө хичээл дээрээ бичиж байсан эссэ... хэхэ архиваасаа гаргая даа. За ийм эссэ Санхүүгийн систем түүний гүйцэтгэх үүрэг /эссэ/ Хүн болгон өдөр тутмын амьдралдаа санхүүгийн янз бүрийн асуудалтай тулгарч түүнийг зохицуулж байдаг. Уг санхүүгийн гол бүрэлдэхүүн нь мэдээж мөнгө хэмээх арилжаа солилцооны хэрэгсэл юм. Ингэхлээр чухам мөнгө гэгч юу вэ? гэсэн асуулт урган гарч ирнэ. Мөнгө нь бараг хүн төрөлхтөн хэл амаа ойлголцож эхэлсэн үеэс буюу өөртөө хэрэгтэй зүйлсээ нөгөөгөөр сольж авч хэрэглэх тухайн үед л үүссэн гэхлээр түүхийн бараг бүхий л үед өнгө төрхөө өөрчлөн хүмүүсийн төлбөр тооцоо гүйлгээний хэрэгслийг орлож ирсэн байна. Одоо ч гэсэн мөнгө үнэ цэнээ алдахгүй байсаар л байна. Амьдрал юун дээр тогтдог вэ? гэсэн асуултанд хүмүүс голдуу мөнгөн дээр, хайран дээр, итгэлцлэл дээр гэж хариулдаг ч дийлэнх нь мөнгөн дээр гэж хариулдаг. Амьдрал мөнгөн дээр тогтдог эсэх нь маргаантай ч санхvvгийн систем хvмvvсийн итгэлтэй маш их холбоотой нь тодорхой юм. Энэ итгэлцэлийг

Их сургуульд амжилттай суралцах төлөвлөгөө

Image
Их сургуульдаа амжилттай суралцах зөвлөгөө * Өдөр бүр өглөө эхний цагийн өмнө хоосон цаасан дээр өглөөнөөс эхлээд унтах цаг хүртлэх цагуудыг бичнэ. Хичээлийн цаг, хоолны цаг, хүнтэй уулзах цагууд болон тухайн өдөр заавал хийх зүйлсээ бичиж тэмдэглэх * Цэвэр цэмцгэр хувцаслах- яагаад гэвэл тэр өдөр бохир хувцасвал анхаарал сайн төвлөрөлгүй хувцсандаа анхаарах * Амрах цагаа ч мөн төлөвлөх * Өдөрт 1 л удаа найзтайгаа хамт хооллох * Биеэнд тэжээллэг хоол хүнс идэх * Хангалттай унтаж амрах * Цаг гарвал л унтахаас татгалзах * Өдөрт унтахгүй байх * Шөнө заавал унтах * Шалгалтын өмнөх өдрөөс шалгалтанд бэлтгэхгүй байх * Судалгаа шинжилгээний лабориторт цагийн ажил хийх * Эртний найзуудтайгаа холбоотой байх багадаа л гэхэд сард нэг удаа * Өдөр бүр сонин унших * Өрөөгөө цэвэрхэн байлгах * Орой унтахын өмнө 30 минутын өмнө маш сайхан амрах * Үргэлж инээ * Ямар ч ажилтай байсан спортоор хичээллэх * Дотуур байранд амьдардаг бол унтах идэхдээ л ийшээ зүглэ, тэгэхгүй бол хайран цаг

Та бидэнд зориулсан захидал...

Энэ захидлыг 2-р курсдаа олж уншчихаад зөндөө их бодолд дарагдаж билээ. Усаа гамнахуйн ашиг тус...толгойд минь энэ захиа байнга бодогдсоор 2 жилийг үдчихсэн гэхээр хэн нэгэнд энэ захиа "үүргээ" гүйцэтгэсэн гэсэн үг. Би байнга усаа гамнадаг болсон. Крантаараа сул үргүй ус урсуулахгүйг хичээн хаагаагүй цоргоор ус урсч байвал бушуухан гүйж очоод хаачихдаг болсон...хэхэ Мөн хэн нэгнээс ам дамжин нэгнээ сонждог сонжоогоор сонжигдож л байсан байлгүй...Ийм нэг сонжоо: Та гэртээ байж байтал таны хүүхэд том өрөөнд уйлан, гал тогооны өрөөнд чинь хоол чинь буцлан дарвиж, палкон дээр чинь угаасан хувцас чинь хүчтэй орохоор дуслаж эхэлж буй бороонд хариугүй норох гэж байтал энэ үед мөн ванны өрөөний цоргоноос маш их ус урсч байна.Тэр үед мөн юу болсийн бүү мэд хаалгыг чинь хүн хүчтэй нүднэ.Та алин луу нь түрүүлж очих вэ? гэсэн сонжоо л доо. Би энэ захиаг уншихаасаа өмнө лав хаалгаа түрүүлж онгойлгоод хүнээр бусад үйлдэлүүдээ түргэн шуурхай амжиж гүйцэлдүүлнэ гэж бодож хариулж байсан юм

Энэ дуу хүлээлтийг над мэдрүүлэх шиг...

Image
Энэ ямар аятайхан дуу вэ? хүлээлт энэ дуунаас мэдрэгдээд байхий мэдкүүмдаа хар шөнө нойр хүрэхгүй элдвийг бодоод л ноте-өө нүдээд суужийх гэж...маргааш амралтын өдөр түүнээс цааш дахин 7 хоног гэж бодсоноос тэгж их баярласандаа ч юмуу гунигласандаа ингээд хар шөнө улаанбаатар хотын энгийн иргэн гэртээ дуу сонсоол Blog-тойгоо хамт байгаан бол уу... би их сонин хүн л дээ...Хүний blog уншаад түүний талаар эргэцүүлээд өөрийнхөө аль дээр нээжийсан блогоо хөсөр хаяжийх гэж... энэ 7 хоног сайн гэгч нь тордоод зүлгээд өнгө оруулаад таалагдсан сэтгэгдал бичие гэж бодсон байнгын унших дуртай блогуудаараа хэсч өгнөө... Миний блог намайг бичлэг оруулахыг зөндөө хүлээсэн байхдаа... хөөрхий минь...уучлаарай...

Уйдах завгүй оюутан цаг минь баяртай... баяртай...

Image
Баяртай... миний амьдралын 4 жил оюутан сайхан цаг минь байлаа. Хожим байнга дурсан санах, санагалзах тэр л өдрүүд надаас холдон явсныг ухаараад л тэмдэглэл бичээд суун. Ажил амьдрал одоо л эхэлж байна даа... гэж хөнгөн гуниг төрүүлэн, өнгөрөн одсон тэр л нандин үеүдийгээ дурсан санан суухаас. Хожим амьдралаас явахдаа бүүр их гуниглах болов уу? мэдэхгүй юмдаа. 4 жил суралцаад нэгэн насны амьдралынхаа турш нөхөрлөх сайхан найзууд, 40 жил хоолоо олж идэх мэргэжилийг эзэмшин гарчээ. Элдэв цол гуншин үүрч хэн нэгэн шиг энгэрээ дүүргээгүй ч хоосонгүй, муугаар дуудуулан хэн нэгний нүдний гэм бололгүй үдсэн хөгжилтэй хөөртэй, баяртай гунигтай дурсамжтай үе минь...Би чамд хайртай...